Өнөөдөр хүний дархлал хомстлын вирус буюу ХДХВ/ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор бид ХӨСҮТ-ийн ДОХ, бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны их эмч П.Нарантуяагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улсын хэмжээнд нийт ХДХВ/ДОХ-ын халдвартай хэчнээн хүн бүртгэгдсэн бэ?
-Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдвартай 323 хүн байна. Үүний 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд орон нутгийн харьяалалтай 45 хүн байна. Бүртгэгдсэн тохиолдлын ихэнх хувийг 24-39 насны хүмүүс эзэлж байна гэсэн судалгаа бий.
--Өмнөх жилүүдээс бүртгэгдэх хүний тоо багассан уу?
-ДОХ/ ХДХВ-ийн дэлхийн хэмжээний тооцоолол бий. Уг тоцооллоор халдвар авах хүний тоо жил ирэх тусам багасна гэсэн үзүүлэлт байдаг. Энэ ч утгаар энэ жил өмнөх жилээс арав гаруй хувиар бага бүртгэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн жил 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол энэ онд манай улсад 12 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь мэдээж цар тахлын улмаас хүмүүс гэрээсээ гарахгүй байгаатай мөн холбоотой.
-Энэ жилийн тухайд энэ өдрийн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-Дэлхий нийтээрээ 1988 оноос хойш ХДХВ/ДОХ-той тэмцэх өдрийг 33 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэ жил “Тэгш бус байдлыг арилгая, халдварын тархалтыг зогсооё” гэсэн дэлхий нийтийн уриан дор нэгдэж байна. Ингэхдээ улсын хэмжээнд анх удаа орон нутагт буюу Өмнөговь аймагт үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.
-ХДХВ/ДОХ-ын шинж тэмдэг хэрхэн илэрдэг вэ?
-ХДХВ-ийн халдвар шинж тэмдэггүй, өөрт зовиургүй байдаг. Хамгийн гол шинж тэмдэг нь дархлаагүй болох. Хүний дархлаа хомстоод ирэхээр гаднаас ямар ч вирус, өвчин авахдаа амархан байдаг. Ерөөс дархлаан дээр суурилсан өвчин гэж хэлж болно.
-Эрсдэлтэй бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уу?
-Манай улсад бүртгэгдэж байгаа иргэдийн эрэгтэй 80 хувь нь эрсдэлтэй бүлэг буюу эрэгтэй хүн эрэгтэй хүнтэйгээ бэлгийн хавьталд орох хэсгийн хүмүүс гэж байна. Эдгээр хүмүүст чиглэсэн төрийн бус байгууллага гэж бий. Тэдгээр төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг.
-Арван жилийн сурагчдад хичээл, сургалт явуулдаг уу?
-Одоогоор манай улсын хэмжээнд ХДХВ/ДОХ өвчнөөр насанд хүрээгүй хүүхэд бүртгэгдээгүй. Мэдээж багаас нь сэрэмжлүүлэх хүрээнд Эрүүл мэндийн хичээлээр нь дамжуулан мэдлэг, мэдээлэл олгож байгаа. Манай эмнэлгийн хувьд иргэд болон өсвөр насны хүүхдүүдэд мэдээлэл өгөх зорилгоор “Улаан тууз”, “Нууцхан шивнээ” зэрэг цахим хуудсыг ажиллуулдаг.
-Хүмүүс жилд хэчнээн удаа шинжилгээ өгөх ёстой байдаг вэ. Энэ төрлийн ямар ямар шинжилгээ байдаг вэ?
-Эрүүл мэндийн сайдын 305 дугаар тушаал гэж бий. Иргэд цагаан цэцэг, тэмбүүний шинжилгээнд жилд хоёр удаа хамрагдах хэрэгтэй. Эдгээр шинжилгээ нь цөм үнэ төлбөргүй явагддаг учир өөрийн заваар, харьяа дүүргийн эмнэлэгт очоод өгч байх хэрэгтэй. Хүмүүс огт шинжилгээ өгөхгүй, хэннэг үгүй явж байгаад хүндрүүлчих тохиолдол бий. Аль болох эрт шинжилгээ өгч, эрт илрүүлэх тусмаа сайн.Мөн хөдөө орон нутагт бэлгийн замаар дамжих халдварын кабинет гэж байдаг. Тэгэхээр иргэд очоод шинжилгээ өгөх бүрэн боломжтой.
| П.НАРАНТУЯА: Энэ онд ХДХВ-ийн 12 шинэ тохиолдол бүртгэгдсэн |
|
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |