НОБГ, МХГ, ЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Нийслэлийн хэмжээнд 100 гаруй түгээлтийн цэгт 23 аж ахуйн нэгж сайжруулсан түлшийг үйлдвэрээс хүргэх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу төвийн зургаан дүүргийн 70 мянган тонн сайжруулсан түлш нөөцлөөд байгаа. Энэ жилийн хувьд 800 гаруй борлуулалтын цэг ажиллана.
Мөн “Таван толгой түлш” компани, дүүргүүдийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг энэ өвөл сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Угаарын хийн хордлогын мэдээлэл өнөөдрийн байдлаар нэг ч тохиолдол бүртгэгдээгүй. Иргэд яндангаа сайтар хөөлөх нь эрсдэлээс хамгаалах нэг хэлбэр болно. Мөн албаны хүмүүсээс зөвлөгөө тусламж авах хэрэгтэй" хэмээн ярилаа.
Харин НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Хурандаа Г.Нэргүй “2020 он гарсаар Ховд, Увс, Завхан, Говь-Алтай зэрэг дөрвөн аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын зургаан тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барсан. Нийслэлд энэ тохиолдол бүртгэгдээгүй. Холбогдох албаныхан тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс онцгой анхаарч ажиллаж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 17 дуудлага бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас хоёр хүн амь насаа алдсан. Хүйтний улирал ирж байгаатай холбоотойгоор иргэд галлагаагаа зөв хийхэд анхаарах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагаас туслалцаа авах нь зөв” гэв.
Гал түймрийн 17 дуудлагыг төрлөөр нь ангилбал:
Цахилгаан холболтыг буруу хийх, үнс нурмаа ил задгай асгасан, цахилгаан ашиглалтын ачаалал ихэсгэсэн нь гал түймэр гарах гол шалтгаан болж байгаа аж.
| Г.Даваажаргал: Зорилтот бүлгийн 10 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр үнэ төлбөргүй хангана |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |