Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08:00 цагаас болно. Хуралдаанаар үйл ажиллагааг нь түр хугацаагаар хориглосон аж ахуй нэгжүүдийн асуудлыг хэлэлцэж, хугацааг сунгах эсэхийг шийдэх юм.
Засгийн газрын 118-р тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ыг хүртэл сунгасан. Түүнчлэн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар (ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-ноос долоо хоногийн хугацаатай түр хориглосон. Мөн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарласан билээ. Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоосон юм.
Засгийн газар хөл хорио тогтоосон хугацааг сунгах эсэхийг шийднэ |
|
2025-09-20 10:58:03
2025-09-20 10:51:00
2025-09-20 10:30:13
2025-09-20 10:15:37
2025-09-20 09:59:44
2025-09-20 09:27:08
2025-09-20 09:01:06
2025-09-20 09:00:43
2025-09-20 08:58:34
2025-09-20 08:57:25
2025-09-20 07:30:12
2025-09-20 07:10:00
2025-09-20 07:00:00
2025-09-20 07:00:00
2025-09-20 07:00:00
2025-09-20 07:00:00
2025-09-20 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |