Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дөрвөн өдөрт 1026 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 23, орон нутагт зургаан хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт найман хүний амь хохирсон байна. Тухайлбал, 2021.06.07-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өвөрхангай аймагт, суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.06.07-ны өдрийн 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, ачааны автомашин явган зорчигч мөргөж, 9 настай хүүхдийн амь хохирсон.
2021.06.10-ны 00.00 цагийн орчимд Налайх дүүрэгт, суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтэж, жолоочийн амь хохирсон.
2021.06.08-ны өдрийн 10.00 цагийн орчимд Өмнө-Говь аймагт, том оврын механизм явган зорчигч мөргөж, 13 настай хүүхдийн амь хохирсон.
2021.06.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд Төв аймагт, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.
2021.06.09-ний өдрийн 20.10 цагийн орчимд Дорноговь аймагт, суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, 1 ой 9 сартай хүүхдийн амь хохирсон.
2021.06.10-ны өдөр 07.00 цагийн орчимд Завхан аймагт, суудлын автомашин онхолдож, 2 хүний амь хохирсон.
2021.06.10-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймагт, суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирсон.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 90, орон нутагт 49, улсын хэмжээнд 139 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.
| Дөрөв хоногт дөрвөн хүүхэд зам тээврийн ослоор нас баржээ |
|
Дуучин Д.Дүйнхэржавын "Mongolian best classic" пянзны нээлт маргааш болно
2026-06-18 15:48:08
Герман Улсад “BONN CLIMATE CAMP 64” хуралдаан болжээ
2026-06-18 13:10:40
Д.Саруултөгс “ТУНИС -2026 Гран при”-гээс мөнгөн медаль хүртжээ
2026-06-18 12:34:20
Э.ЭНХСҮЛД: ЭНЭ ЗУН ХУР ТУНАДАС ИХТЭЙ БАЙХ Ч БАРУУН АЙМГААР ГАНТАЙ БАЙНА
2026-06-18 12:26:58
НҮБ-ын байнгын төлөөлөгч Д.Мөнхтөр итгэмжлэх захидлаа гаргуулав
2026-06-18 12:12:52
ШИРХЭГ ТАЛХНЫ ҮНЭ
2026-06-18 12:02:21
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2026-06-18 10:58:13
Италийн сурагчид Монголын түүх соёлтой танилцав
2026-06-18 09:50:28
Ц.МОНГОЛ: НЭГ ГЭРЭЭГ ГЭМТ ХЭРЭГ ГЭЭД, НӨГӨӨГ НЬ ОРХИХ НЬ ШУДАРГА ЁС УУ
2026-06-18 09:45:47
Европын монголчуудын сагсан бөмбөгийн тэмцээн өндөрлөв
2026-06-18 08:14:58
Элчин сайд О.Лхагвасүрэн итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-06-18 08:00:27
Э.ТӨГСЖАРГАЛ: "ОДДЫН ГЭГЭЭ" КИНОНЫ ГЭГЭЭГИЙН ДҮРДЭЭ ХАЙРТАЙ
2026-06-18 07:00:00
ЗАМЫН-ҮҮДИЙН ГААЛИАР СОГТУУРУУЛАХ УНДАА, АХУЙН ГАЗ, ӨНДӨГ, АМТЛАГЧ ЗЭРГИЙГ ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ ИРГЭН Т.НЭРГҮЙГ ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ ГҮТГЭСЭН ХЭРГЭЭР ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
2026-06-18 07:00:00
МЯНГАН КИЛОМЕТРЫН АЛСАД НУТАГ МИНЬ БИЙ…
2026-06-18 07:00:00
“УЛААНБААТАР-2026”-Д ОЛИМП, ДЭЛХИЙН ШИЛДГҮҮД ЦУГЛАРЧЭЭ
2026-06-18 07:00:00
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-06-18 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-06-18 07:00:00
ЖАГСАГЧДААР “ТОЛГОЙ”-ГОО МЭДҮҮЛСНИЙХЭЭ ГОРЫГ ОЮУТОЛГОЙ ТОЛГОЙ ДЭЭР АМСАЖ ЭХЭЛСЭН ҮҮ, МАН-ЫНХАН
2026-06-18 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |