“Хүүхэд Эрдэнэ” сангийн тэргүүн, “Unfriend” аяны санаачлагч, "Miss Universe Mongolia 2019” тэмцээний титмийн эзэн болж, дэлхийн 68 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон Б.Гүнзаяатай ярилцлаа. Хуульч мэргэжилтэй тэрбээр нийгэмд тулгамдаж буй гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж, олны дуу хоолойг нэгтгэж чаддаг. Өдгөө ч нийгэмд тулгарч буй ажлын байрны хүчирхийллийн эсрэг аяныг санаачилж, бусадтай хамтран ажиллаж байгаа билээ.
-Сайн байна уу. “Metoo” бэлгийн дарамтыг үл тэвчинэ аяныг санаачилсан байна лээ. Хөл хорионы үед ажлаа хэрхэн амжуулж байна вэ?
-Сайн. Сайн байна уу. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ярилцаж байгаад баярлалаа. Хөл хорионы үед ажлаа цахимаар амжуулж байна. “Metoo”хөдөлгөөнийг санаачилж өрнүүлж байгаа. Мөн ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг Эрүүгийн хуулийг сэргээхийн тулд төвлөрч ажиллаж байна.
(3).jpeg)
-Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг аянд хүмүүс хэрхэн нэгдэж байна вэ. Ямар хүмүүстэй хамтарч тус аяныг өрнүүлж байгаа вэ?
-Хүн бүрд хамааралтай, нийгэмд тулгарч буй чухал асуудал учир тус аян өргөн хүрээг хамарч байна. Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа, “Охидын төв”, “Хүүхэд эрдэнэ” сан, дуучин Нараа зэрэг 10-аад гишүүнтэй ажлын хэсэг хамтарч ажиллаж байна. Бид улстөрийн зорилгогүй. Зөвхөн эмэгтэйчүүдэд тулгарч буй асуудлыг хөндөж, дуу хоолойгоо илэрхийлж байгаа юм. Дэмжиж, хамтарч ажиллаж буй хүмүүсийг тоолох боломжгүй их.
-Та өмнө нь “Unfriend” аяныг хэрэгжүүлж, бусдыг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд тусалсан шүү дээ. Тус аяныг өөрчлөн, шинэчилж цааш үргэлжлүүлэх төлөвлөгөө бий юү?
-“Unfriend” аяныг өөр төрлөөр үргэлжлүүлэхээр төсөл хөтөлбөр боловсруулж байгаа. “Unfriend” аяныг нийгэмд сайн сайханыг түгээж буй олон аяны эхлэл болсон гэж боддог. Мөн цаашид цахим худалдааг тусгай хуультай болгох тал дээр ажиллаж байна. Нийгэмийг гэрэлтүүлсэн хүртээмжтэй, далайцтай ажил хийж, гишгэсэн газартаа заавал мөрөө үлдээхийг хүсдэг.
-Коронавирусийн халдвар намжихаар ямар ажил эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Хүн бүр эрүүл байх нь хамгийн чухал. Бүгд гэртээ байж, коронавирусийг хурдан даван туулах хэрэгтэй. Цаг сайхан болохоор хэрэгжүүлэх, төлөвлөсөн ажил маш их байгаа. Тухайлбал, ном бичиж байна. Их сургуулийн судалгааны ажил, хувийн бизнес зэрэг төлөвлөсөн зүйл их байна.
.jpg)
-Таныг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн гэдгийг хүмүүс сайн мэднэ. Хэдэн настайдаа загварын ертөнцөд хөл тавьсан бэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Айлын бага охин. Ахлах сургуулиа Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төгсөөд ИЗИС-д эрхзүйч мэргэжлээр сурч төгссөн. Ахлах сургуульд байхаасаа загварын тэмцээнд оролцдог байсан. Яг албан ёсоор олон улсын чанартай тэмцээнүүдэд 16 настайгаасаа оролцож байсан. Монголын “Miss Universe Mongolia 2019” тэмцээний титмийн эзэн болохдоо маш их баярлаж, өөрөөрөө бахархаж байсан. Зөвхөн миний баяр биш. Гэр бүл, найз нөхөд, багш нарын минь баяр гэж боддог. “Хөдөлмөр хүнийг бүтээдэг” гэдэг үгэнд итгэдэг. Түүний төлөө хичээж, ажилладаг даа.
-Загварын салбарыг сонгоход нь гэр бүлийнхэн нь хэрхэн дэмжиж байв. Багаасаа мисс болно гэж мөрөөддөг байв уу?
-Гэрийнхэн минь намайг шантрах боломж олгохгүйгээр маш сайн дэмждэг. Би багаасаа мисс болж, дэлхийн тэмцээнд оролцох юм сан гэж хүсдэг байсан. Багаасаа дэлхийн тэмцээнд оролцохын тулд өөрийгөө хөгжүүлж, уралдаан тэмцээнд орж, 10-аад жил бэлдсэн байна. Хүний дадал, зуршил амжилт гаргах, амьдралын хэв маягт нөлөөлдөг. Би хийж байгаа бэлтгэл, аливаа ажилдаа улам хурцлагдаж, зорилгодоо хөтлөгдөж, хөглөгдөж явдаг. Мисс хүн төгс, чадвартай, үлгэр жишээч, нийгмийн дуу хоолой байх ёстой. Тийм ч учраас би хуульч мэргэжлийг сонгосон
-Одоогоор хэчнээн тэмцээнд оролцсон байна бэ. Тайзан дээр гарах мэдрэмж бүр дахин давтагдашгүй байдаг болов уу?
-Би тайзан дээр гарахдаа өөрийгөө ганцаараа байгаа мэт төсөөлдөг. Өөртөө илүү итгэлтэй болдог гэсэн үг. Тайзан дээр гарах мэдрэмж бүр өөр учир үгээр илэрхийлэх боломжгүй. Үнэхээр сайхан шүү дээ. Одоогоор дэлхийн 14 тэмцээнд оролцсон байна. Хамгийн сүүлд гоо сайханы олимп гэгдэх “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон. Энэ миний амжилтын эхлэл гэж боддог. Олон улсад моделиор ажиллах санал их ирж байгаа. Би фото авахуулах сонирхолтой, түүнээс маш гоё мэдрэмж авдаг, ихийг сурдаг учир таалагддаг.
.jpg)
-Модель, мисс хоёр ямар ялгаатай вэ. Ямар шалгуур тавьдаг вэ?
-Дэлхийн нийтээр ямар ч царайтай мисс, моделийг хүлээн зөвшөөрдөг болсон. Харин ч өвөрмөц төрхтэй бол давуу тал. Харин модель хүнд доод тал нь 1.73-с дээш өндөртэй байх зэрэг тогтсон стандартын шаардлага тавьдаг. Тэд олон улсын байгууллуудтай хамтран ажиллах боломжтой. Гаднын зах зээлд моделын цалин хангалттай сайн. мөн эрүүл амьдралын хэв маягтай байх, хувийн зохион байгууллалтай, цаг барьдаг байх, харилцааны чадварууд маш чухал. Харин мисс бол тухайн улсынхаа дуу хоолой, нүүр царай байдаг. Боловсролтой, чадвартай, эрүүл чийрэг биетэй, авьяастай гэх мэт тал бүрийн чадвартай байх ёстой.
-Тэмцээн бүр өөр улс оронд болдог учир адал явдалаар дүүрэн байдаг байх. Та анхны тэмцээндээ хэрхэн явж байв. Хөгжилтэй дурсамжаас хуваалцвал?
-Бүх цаг үе баяр жаргалтай, уйтгар гунигтай дурсамжаар дүүрэн байдаг. Анх 2014 онд Герман Улс руу тив дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор явж байсан. 18 настай байсан учир ганцаараа явахаас айж, сандарч байсан санагддаг. Тэр үед анх удаа ганцаараа хол явж байсан юм. Түүнээс хойш бие дааж сурсан. Оролцож байсан тэмцээн болгон минь миний хувьд үнэ цэнэтэй. Монголоороо овоглож, монголынхоо нэрийг гаргадаг учраас омогшиж, түүнийхээ хэрээр их хичээдэг.
(2).jpg)
-Залуу үеийнхэнд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?
-Амьдралд хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд байдаг. Тиймээс аль болох эрүүл мэнддээ анхаарч амьдралын зөв хэмнэлтэй байхыг хичээх хэрэгтэй. Нэгдүгээрт, нойроо сайн авч байх нь чухал. Энэ нь амрах ёстой цаг хугацаандаа сайн амарч ажиллах эрч хүчээ авна гэсэн үг. Хоёрдугаарт, өглөө босоод заавал нэг аяга ус ууж байх хэрэгтэй. Энэ нь ходоодоо зөөлнөөр ажиллуулж эхлүүлж байгаа хэрэг. Гуравдугаарт, долоо хоногт хамгийн багадаа гурван удаа спортоор хичээллэж байгаарай гэж зөвлөмөөр байна. Өөрийн хүссэн ямар ч спортын төрөл байж болно. Хамгийн гол нь тогтмол байх нь чухал. Үүнийг хэрэгжүүлж чадвал гаднаасаа ч дотроосоо ч гэрэлтэж чадна гэдэгт итгэлтэй байна. Залуучуудыгаа илүү ихийг эрэлхийлж, шинийг санаачилж байгаарай гэж уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.
| Мисс, хуульч Б.ГҮНЗАЯА:Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг Эрүүгийн хуулийг сэргээхээр ажиллаж байна |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |