• Өнөөдөр 2024-10-06

АТГ: ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарыг баривчилсан нь үнэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй

2024-09-17,   793

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон тус газрын хэлтсийн дарга А.Төвшин нарыг АТГ-аас хойшлуулашгүйгээр баривчилжээ. Тодруулбал, өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг баривчилж, шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Үүнтэй холбогдуулан АТГ-ын хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдож тодруулахад

“АТГ-аас ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, тус газрын хэлтсийн дарга А.Төвшин нарыг баривчилсан нь үнэн. Прокурорын зөвшөөрөлгүй учир баривчилгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн болон хэлтсийн дарга А.Төвшин нарыг хувийн болон улсын эмнэлгээс иргэдэд даатгалаар олгох ёстой мөнгөнөөс хувьдаа завшиж, хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа бөгөөд Л.Бямбасүрэн, А.Төвшин нарын ажлын байранд нэгжлэг хийж байгаа юм байна.

 

 

 


АТГ: ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, хэлтсийн дарга А.Төвшин нарыг баривчилсан нь үнэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-09-18 18:47:54
    зочин: ичиж үхэх тухай ойлголт ч байхгүй улаан хулгайчид . манай улс хулгайлж баяжсаны хэмжээгээээ нэр хүндтэй болдог нийгмийн тогтолцоотой, үнэт зүйлсийн хандлаг баримжаатай. шудрага ядуу хүнийг тоохгүй харин баяжсан хулгайчийг маш их хүндлэнэ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188