-Шуудайны хэмжээ багассан ч түлшний жинд өөрчлөлт ороогүй-
Сайжруулсан шахмал түлшний шуудайн хэмжээ багасаж, чанар буюу шаталт нь муудсан гэх яриа иргэдийн дунд тархсан. Шуудайн хэмжээг яагаад багасгасан болон түлшний чанарт өөрчлөлт гарсан эсэх талаар “Тавантолгой түлш” компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн мэргэжилтэн Г.Даваабаатараас тодрууллаа.
-Сайжруулсан шахмал түлшний шуудайны хэмжээ багасаж, 25 кг-даа хүрэхгүй байна гэх мэдээлэл гарах боллоо. Ямар шалтгааны улмаас шуудайн хэмжээг багасгасан бэ?
-Шахмал түлшний жин хэвэндээ байгааг баталгаатай хэлье. Үүнд итгэхгүй байвал шахмал түлш борлуулах аль ч цэгээс түлш авсан бай, тэнд нь жинлээд авах боломжтой. Жинлэхэд 25 кг байх ёстой. Шахмал түлшийг үйлдвэрт автоматаар, хангамжийн 30 бааз дээр гар аргаар савлаж байгаа. Үүнд савлагааны ахлагч нар болон хяналтын нярав, чанар шалгагчид өдөр тутам хяналт тавьж ажиллаж байна.
Шуудайн хэмжээ үл ялиг багассан нь үнэн. Өөрчлөгчдсөн шуудай нь “Угаарын хийгээс урьдчилан сэргийлье” гэдэг заавар, зөвлөмжтэй, шинэ савлагаа. Шуудайны хэмжээ багассан ч түлшний жинд өөрчлөлт ороогүй. Нэг ширхэг шахмал түлш 80 грамм жинтэй байдаг. 25 кг-ын шуудайнд 80 граммын шахмал түлш хэд байх ёстой, яг л тэр хэмжээгээрээ байгаа. Сайн ажиглах юм бол шуудайн дээр 25 дээр -1, +1 гэсэн тэмдэглэгээ бий. Энэ нь 24 кг юмуу, 26 кг жинтэй байж болохыг илтгэнэ. Гэхдээ бид аль болох 25 кг жингээ барихад анхаарч, савлаж байгаа.
-Шуудайг ингэж багасгах шаардлага байсан уу. Энэ нь иргэдийг эргэлзэх, хардахад хүргэж байна?
-Сайжруулсан шахмал түлшний шуудайг тендерт шалгарсан компаниуд үйлдвэрлэдэг. Шуудайн хэмжээ яагаад багассаныг мэдэхгүй байна. Манайх хэмжээг багасгаад өг гэсэн санал гаргаагүй. Энэ удаагийн захиалга ирсэн нь л энэ. Түүнээс санаатайгаар шуудайн хэмжээг багасгаагүй. Үүнийг цаашид анхааралдаа авч, засаад явна.
-Засна гэхээр өмнөх шуудайны хэмжээтэй ижил савлагаагаар савлана гэсэн үг үү?
-Тийм. Мэдээж хэл амтай байгаад байхгүй. Тухайн компанид шаардлага тавина.
-Шахмал түлшний шаталт муу байна гэх шүүмжлэл гараад байгаа. Үүн дээр тайлбар өгөхгүй юү?
-Хүмүүс хэмжээ нь өөрчлөгдсөн шуудайтай түлшийг хараад “Өө энэ жижигхэн шуудайтай юм. Чанар нь муудчихсан байх” гэж байгаа. Чанарын хувьд өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Сайжруулсан шахмал түлшний хувьд Ухаа худгийн угааж баяжуулсан илчлэг өндөртэй нүүрсийг органик бүтээгдэхүүнээр барьцалдуулан үйлдвэрлэдэг бөгөөд Монгол Улсад мөрддөг стандартыг дагадаг. Яг энэ стандартаараа л үйлдвэрлэж байгаа. Аль нэг орцыг нь багасгах юм уу, өөрчилсөн зүйл байхгүй.
-Сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай байгаа юу?
-Нөөцийн хувьд даваа гарагийн байдлаар 29 мянган тонн шахмал түлшний нөөц байна. Дээрээс нь өдөр тутамд үйлдвэрлэж байгаа түлшээ борлуулалтын 868 цэгт захиалгынх нь дагуу хүргэж байна. Захиалгаасаа хамаараад 2500-2800 тонн түлшийг өдөр бүр хүргэдэг. Мөн хангамжийн 30 баазад савлагаа хийж, баруун бүсийн үйлдвэрт илүү гарсан түлшийг нөөцлөөд явж байна. Нэг бааз хамгийн багадаа 120 тонн түлшний нөөцтэй байгаа.
-Шахмал түлшний үнийг 70 хувиар бууруулах шийдвэр гарснаас хойш борлуулалтад ямар өөрчлөлт гарсан бэ?
-Шахмал түлшний хэрэглээ Засгийн газрын тогтоол гарснаас хойш нэмэгдсэн. Тодруулбал, шахмал түлшний хэрэглээ 41 хувиар нэмэгдсэн гэх тооцоо гарсан. Иргэд шахмал түлшний үнийг буурсан дээр нь нөөцөлье гэсэн хандлагатай байх шиг байна. Түлшний хямдрал дуусах болоогүй байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдэд хэлэхэд, шахмал түлш нөөцлөх шаардлагагүй.
-Зургаан шуудай шахмал түлш долоон хоногтоо хүрэлцэхгүй байгаа тухай иргэд хэлж буй. Долоо хоногт худалдан авах шахмал түлшний хэмжээг нэмэгдүүлэх боломжтой юу?
-Боломжийн тухайд би хэлж мэдэхгүй байна. Салбарын сайд мэдээлэл хийхдээ “Нэмэгдүүлэх боломжгүй” гэж мэдэгдсэн учир би түүнийг давж хэлэх боломжгүй. Ер нь бол журмын дагуу зургаан шуудайг л олгож байгаа. "Хүрэлцэхгүй байна" гэсэн гомдол манайд ирдэг. Их хэмжээгээр буюу хоногт хэд хэдэн шуудай түлш хэрэглэдэг айлуудад хүрэлцэхгүй байгаа. Энэ нь том объекттой, хоёр давхар байшинтай ч юм уу хүмүүс. Ер нь гэр хороололд амьдарч байгаа иргэдийн дийлэнхэд нь зургаан шуудай түлш долоо хоногт хүрэлцдэг гэсэн тооцоо, судалгаа бий. Гэхдээ сүүлийн үед энэ төрлийн гомдол ирж байгаатай холбоотойгоор хэрэглэгчдэд үйлчлэх албаны зүгээс яг хэдэн хувьд нь хүрэхгүй байгаа талаар судалгаа хийж байгаа. Ид хүйтний үед л энэ асуудал гарч байх шиг байна.
| Г.ДАВААБААТАР: Шахмал түлшний орцыг багасгаж, өөрчилсөн зүйл байхгүй |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |