-Хүчирхийллийн 101 дуудлага бүртгэгдэж, 100 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн-
Улсын хэмжээнд энэ сарын 23-наас ирэх нэгдүгээр сарын 6 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа энэ үед цагдаагийн байгууллагад ямар төрлийн дуудлага мэдээлэл ихэвчлэн бүртгэгдэж байгаа болон бусад асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Хөл хорио тогтоосноос хойш цагдаагийн байгууллагад хэчнээн дуудлага мэдээлэл бүртгэгдээд байна вэ?
-Өнгөрсөн хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 951 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Бусад өдөрт үүнээс их дуудлага мэдээлэл бүртгэгддэг. Нийт дуудлагын 450 буюу 50 орчим хувь нь зөрчлийн шинжтэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 101 дуудлага бүртгэгдэж, 100 гаруй хүн эрүүлжүүлэгдсэн. 27 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна.
-Өмнө тогтоосон хөл хорионоос ялгаатай нь энэ удаа архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглоогүй. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл зэрэг бусад зөрчил нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлж байна уу?
-Яг ч тэгж холбон тайлбарлаж болохгүй. Олон талын хүчин зүйл байгаа. Тэгэхээр зохистой хэрэглээ гэж зүйл бий. Архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон чинь сөрөг үр дагавар гарсан. Тухайлбал, гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдаалах, шаглах зөрчил маш ихээр илэрч байсан. Энэ удаагийн хөл хорио тогтоосон хугацаанд архи шаглах зөрчил харьцангуй гайгүй байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт анх шилжсэн үед архи шаглах, цахим сүлжээгээр мөрийтэй тоглоом зохион байгуулах зөрчил нэлээд гарсан. Харин энэ удаа 17 градусаас доош согтууруулах ундаа худалдаалахыг зөвшөөрсөнтэй холбогдуулаад нөхцөл байдал, ачаалал харьцангуй гайгүй байгаа. Хөл хорио тогтоосноос хойш 4000 гаруй цагдаагийн алба хаагч дотоодын цэрэг хамтран гудамж талбай, товчоодод үүрэг гүйцэтгэж байна. Мөн тусгаарлах байруудад хамгаалалтын үүрэг гүйцэтгэж, коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, батлагдсан тохиолдлуудын хавьтагч нарыг олж илрүүлэх ажлыг хийж, нэлээд ачаалалтай ажиллаж байна. Хөл хорио тогтоосон өдөр буюу энэ сарын 23-нд ямар нэгэн зорилгогүй, үйл ажиллагааг нь хориглоогүй 15 чиглэлийн үйлчилгээнд хамааралгүй 5000 орчим иргэнийг гэрт нь буцааж, зөвлөмж, мэдээлэл өгч ажилласан. Амны хаалт зүүгээгүй 3000 гаруй иргэнд санамж, сэрэмжлүүлэг өгсөн. Мөн үйл ажиллагааг нь хориглоогүй 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст QR код олгож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцуулж байгаа. Хүндэтгэх шалтгаантай буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, түргэн тусламж шаардлагатай иргэдийг цагдаагийн алба хаагчид холбогдох бичиг баримтыг нь шалгаад постоор нэвтрүүлж байгаа. Мөн гэнэтийн байдлаар бие нь өвдсөн иргэн энэ сарын 23-нд гэхэд л 991 байсныг шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрүүлсэн. Харин худал хэлж постоор нэвтрэх гэсэн иргэд маш их байгаа нь хүндрэлтэй байна. Тэгэхээр цагдаа, иргэн хоёрын хооронд зөрчилдөөн гарч байгаа юм. Тиймээс бидний хийж байгаа ажлыг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид иргэдийн хөдөлгөөнийг хориглож, зорчих эрхийг нь зөрчиж байгаа юм биш шүү. Коронавируст халдвар ЭМЯ-ны мэдээлснээр нийслэлийн аль ч дүүрэгт гарч болзошгүй, хүндхэн нөхцөл байдалтай байна. Тийм учраас иргэдийн хөл хориог тогтоож, хавьтагч нарыг олж илрүүлэх ажлыг шуурхай явуулж, шинжилгээ авах ёстой.
-Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагад 951 дуудлага бүртгэгдсэнээс 450 нь зөрчлийн шинжтэй байсан гэлээ. Зөрчлийн гэдэгт ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэг багтдаг вэ?
-Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэх мэт дуудлага мэдээлэл багтана. Өчигдрийн тухайд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ПС тоглоомын газар ажиллуулж, 10 гаруй хүүхэд тоглож байсан зөрчил илэрсэн. Эрүүл мэндээс илүү чухал зүйл гэж хаана ч байхгүй. Улс даяар цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжчихсэн байхад ПС тоглоомын газар ажиллуулаад, хүүхдүүдийг цуглуулаад байж байна гэдэг маш харамсалтай зүйл. Энэ асуудалд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно. Иргэдэд дахин сануулахад эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, онцын шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай. Амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн ариутгаж, ажлын өрөө болон гэртээ агаарын сэлгэлт хийгээрэй. Энэ зөвлөмжүүд нэг их хүндрэлтэй зүйл биш шүү дээ. Хувь хүний хариуцлагын асуудал. Эдгээр зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх юм бол бид шинэ оноо өвчин зовлонгүй угтах боломжтой. Ес эхэлчихсэн гадаа хүйтэн байгаа энэ үед цагдаа алба хаагчид үүргээ зохих ёсных нь дагуу гүйцэтгэж ажиллаж байна.
-Хөл хорио тогтоохоос өмнө ихэвчлэн ямар төрлийн дуудлага бүртгэгддэг байсан бэ. Хөл хорио тогтоосноор ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хөл хорио тогтоосноос хойш хулгайн гэмт хэрэг багасаад байгаа. Өнгөрсөн хоногт хулгайн дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь хүмүүс гэртээ байгаатай холбоотой юм. Ер нь бол манай улсад бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 30 орчим хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлдэг. Мөн дээрээс нь зам тээврийн осол, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүд эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргүүд бууралттай байгаа. Харин эрс ихэссэн гэмт хэргийн дуудлага мэдээлэл харьцангуй гайгүй байна.
| Б.БААТАРХҮҮ: ПС тоглоомын газар 10 гаруй хүүхэд тоглож байсан зөрчил илэрсэн |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |