Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтууд нь агентлаг, аж ахуйн нэгж байгууллагын захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн явагддагаараа онцлогтой. Мэргэжлийн сургалтын давтамж жилд 4-6 удаа, гэрээт харуул хамгаалалтын чиглэлийн сургалтыг тухайн хичээлийн жилийн сондгой саруудад тогтмол зохион байгуулж, жилд дунджаар 1500-2000 орчим сонсогч, суралцагчийг сурган төгсгөдөг.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосон энэ үед ахлагч бэлтгэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн арга зүйч, хошууч О.Шинэбаяртай ярилцлаа.
-Ахлагчийн сургуулийн ахлагч бэлтгэх дамжааны сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар товч мэдээлэл өгнө үү?
-“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлж, бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээл, сургалтыг зогсоосонтой холбогдуулан 2019-2020 оны хичээлийн жилд төлөвлөж байсан танхимын сургалтууд цуцлагдаж, бид зарим мэргэжлийн сургалтыг цахим хэлбээр зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар “Цагдаа”, “Цагдаа жолооч”, Дотоодын цэргийн “Харуулчин” мэргэжлийн сургалтыг 466 суралцагчтайгаар 45 хоногийн богиносгосон хугацаанд цахим хэлбэрээр зохион байгуулж эхэлсэн. Хичээлийг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлэн E-Mind, Zoom, Google meeting программ зэргийг хослуулан цахим хэлбэрээр зааж байгаа.
Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Харуул хамгаалалтын албаны ажилтан” мэргэжлийн дамжааны сургалтыг эхлүүлэхээр бүртгэл нь хийгдэж дууссан. Сургалтыг хэзээ эхлүүлэх хугацаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Харин Онцгой байдал, Хил хамгаалах байгууллагын хувьд энэ сарын байдлаар ахлагч бэлтгэх дамжааны сургалтын бүртгэл хийгдээгүй байна. Эдгээр байгууллагуудын хувьд зарим төрлийн хичээл, сургалт “нууц”-ын зэрэглэлтэй явагддаг тул сургалтыг цахимаар зохион байгуулах боломжгүй.
Нөхцөл байдал сайжирч, хэвийн горимд шилжсэн тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллагын шийдвэр, зөвлөмжийн хүрээнд танхимын сургалт хэвийн явагдах боломжтой.
-Жилд хичнээн тооны ахлагч бүрэлдэхүүнийг бэлтгэн гаргадаг вэ?
-Захиалагч агентлагийн сургалтын эрэлт хэрэгцээ, захиалга, бодомж төлөвлөлтөөс хамаараад төгсөгчдийн тоо харилцан адилгүй байдаг. Нэг хичээлийн жилд ихэнх мэргэжлийн сургалтууд маань 2-3, заримдаа 4 удаа элсэлт авах тохиолдол бий. Сургалтын үйл ажиллагаа хэвийн горимоор үргэлжилж буй тохиолдолд нэг удаа хичээллэх суралцагчдын тоо 600-800 хүрч, жилдээ дунджаар 1500-2000 орчим ахлагч бэлтгэж төгсгөдөг.
-Ахлагчийн сургуулийн мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?
-Манай сургууль нь өнөөдрийн байдлаар мэргэжлийн сургалтын буюу богино хугацааны сургалтыг Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Онцгой байдлын ерөнхий газрын захиалгаар ахлагч, эдгээр байгууллагын офицер албан тушаалын ангиллын захиалгат сургалтыг тухайн агентлагийн захиалга, сонгон шалгаруулалтад үндэслэн зохион байгуулдаг.
Танхимын үндсэн сургалтаас гадна, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг баримтлах, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил гээд бүхэлдээ ур чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд чиглэдэг.
Сургалтаа практик орчинд ойртуулахад анхаарч, захиалгат байгууллагын байгууллагын онцлогт тохирсон танхимуудад дадлага, сургалтыг зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна.
Үүний зэрэгцээ сонсогчдын хээрийн гаралт, танилцах болон үйлдвэрлэлийн дадлага, клиник сургалт, мото бэлтгэл, усанд сэлэлтийн анхан шатны сургалтыг танхимын бус цагаар зохион байгуулдаг нь манай сургалтын бас нэгэн давуу тал юм. Сонсогч, суралцагчид үүрэг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
- Ахлагчийн сургуульд элсэн суралцахыг хүсэж байгаа иргэдэд ямар шаардлага тавигддаг вэ?
-Элсэгчдэд тавигдах шаардлагын хувьд агентлаг бүр өөрсдийн чиг үүргээс хамаараад ахлагч бүрэлдэхүүнд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагууд бий. Жишээ нь, 18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх, хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэхээр хаасан байх, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй, шивээсгүй байх гэх мэт нийтлэг шаардлагууд байдаг.
Манай иргэд мэргэжлийн дагуу элсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага, бүрдүүлэх материалтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын police.gov.mn, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын cd.gov.mn, Хил хамгаалах ерөнхий газрын bpo.gov.mn, Онцгой байдлын ерөнхий газрын nema.gov.mn сайтаас авч болно. Мөн Ахлагчийн сургуулийн 98131319, 70155008, 70155002 холбогдох боломжтой. Бид сургалтууд товлогдохоор эдгээр агентлагуудын болон Их сургуулийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хүргэнэ.
| О.ШИНЭБАЯР: Ахлагчийн сургууль жилд 1500-2000 орчим ахлагч бэлтгэдэг |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |