Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга З:Бауыржантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ санаачилгын хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ямар ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаагаас яриагаа эхлүүлье?
-Энэ оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласантай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрөө баталсан. Үүнийг Хөдөлмөрийн үндэсний хороо буюу ажил олгогч, төрийн болон үйлдвэрчний эвлэлийн хамтын хурлаар шийдвэрлэн батладаг. Улмаар энэ жил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд төсвөөс 106 тэрбум төгрөг төсөвлөсөн. Төсвийг улсын төсвөөс бүрдүүлдэггүй. Тодруулбал, ажиллах хүчний шилжих хөдөлгөөн буюу гаднаас ирж ажиллаж байгаа иргэдиийн мөнгөн төлбөрөөс 180 тэрбум төгрөг. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй төлбөрөөс 10 тэрбум төгрөг төвлөрлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна.
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд ахмадуудад 10 хүртэл сая төгрөгийн хүүгүй зээл олгоно гэж салбарын сайд мэдэгдсэн шүү дээ. Энэ талаар тодруулахгүй юү?
-Анх 2002 онд Хөдөлмөрийн тухай хууль батлагдахад банкаар дамжуулж, хүүтэй зээл олгож эхэлснээр энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажил эхэлсэн байдаг. Улмаар 2012 оноос тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэгийг банкаар дамжуулахгүй олгож эхэлсэн. 2016 иргэдийг хариуцлагажуулах өрхийн үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд тодорхой хэмжээний хүүтэй болсон. Харин энэ жил илүү хүртээмжтэй, өргөн хүрээг хамарсан, зорилтот бүлэг рүү чиглэсэн байхад анхаарч, хүүгүй барьцаа хөрөнгө шаардахгүй зээл олгож байгаа юм.
Тиймдээ ч ахмадуудад гэхэд 10 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнд ахмадын зөвлөх үйлчилгээ, мэргэжлээрээ ажиллах үйлчилгээ, хүчирхийллийн эсрэг зөвлөгөө өгөх үйлчилгээ багтаж байна. Ер нь өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, бичил бизнес эрхлэгчдээ дэмжиж, ажлын байр бий болгох ажлын хүрээнд ахмад настнуудад 10 хүртэлх сая төгрөгийн хүүгүй зээлийг хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож байгаа. Харин иргэн 15 сая төгрөг хүртэл зээл авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 10 сая төгрөгийн зээл олгоно. Иргэнд 15, ахмадуудад 10 хүртлэх сая төгрөгийн зээл олгож байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг зорилтот бүлэгт хүртээмжтэй хүргэх зорилготой.

-Иргэд яаж энэ зээлд хамрагдах вэ. Шалгуур үзүүлэлт гэж байгаа юу?
-Ер нь банкаас зээл авахад зээлийн өндөр шалгуур тавьдаг. Тэр тусмаа ахмад настай, тэтгэвртээ эрт гарсан, хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой ч санхүүгийн дэмжлэг шаардагдаж байгаа иргэдэд тэр бүр банкны зээл олдоод байдаггүй шүү дээ. Тиймээс зорилтот бүлгийн иргэн бүр энэ төсөлд хамрагдаж зээл авах боломжтой. Тухайн зээлийг хүсэж байгаа иргэн харъяа дүүрэг, сум, орон нутгийнхаа хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний газарт энэ дөрөвдүгээр сардаа багтаад төсөл бичиж өгөөд, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримт бүрдүүлээд өгчихөд болно. Мөн энэ жил бид цахимжуулах ажлыг хийж байна.
-Эргэн төлөгдөх нөхцөл нь ямар байдаг вэ. 2012 оноос эргэн төлөлт хэр үр дүнтэй байсан бол?
-36 сарын барьцаа хөрөнгөгүй, хүүгүй зээлд төслөө өгнө. Дээр дурдсан ажлын хэсэг төслөө шалгаруулдаг. Манай хороо дүүрэгт ийм төсөл хэрэгтэй, шаардлагатай байгаа гээд төслөө шалгаруулах зарчмаар явна. Төсөл шалгаруулсны дараа тухайн зээл авсан иргэнтээ төлбөрийн уян хатан гэрээ байгуулна. 36 сардаа яаж төлж дуусгах нь тухайн иргэний асуудал. Сар сардаа төлөөд явсан ч болно. Эсвэл нэг дор хийх ч боломжтой. Энэ талаараа гэрээнд тодорхой тусгана. Шударга зарчмаар, аль болох хүртээмжтэй, ажлын байр бий болгох, цаашид өргөжиж болох төслүүдийг бид шалгаруулна. Ер нь үүнийг мэдээлэлд ойрхон цөөн хэдэн хүн биш илүү олон хүн аваад бизнес эрхлэх, өрхийн үйлдвэрлэл бий болгоосой гэж бодож байна. Ингэж зээл аваад бизнесээ өргөжүүлсэн олон жишээ бий.
Одоогийн байдлаар бид 97 тэрбум төгрөгт санхүүгийн дэмжлэг олгосон байна. Хугацаа хэтэрсэн найм орчим тэрбум төгрөг бий. Энэ нь ковидын үед зээл аваад үйлдвэрлэлээ өргөжүүлж чадаагүй зэрэг шалтгаанууд бий. Сайн жишээ ч олон бий. Тухайлбал, тэтгэвэртээ гарсан гурван хөгшин нийлээд зээл хүсэж, морины тоног хэрэглэл хийж зардаг болсон. Энэ маш амжилттай хэрэгжиж байна. Цаашлаад энэ хөдөлмөрийг дэмжих зээлээс бизнесээ эхлүүлсэн иргэд Ерөнхийлөгчийн санаачилсан Цагаан алт, хүнсний хувьсгал зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд ч хамрагдаад явах бүрэн боломж бий.
-Мөн яамнаас 5000 ажлын байр бий болгох ажлыг эхлүүлсэн. Ямар шатандаа явна вэ?
-Халамж авч байгаа өрхийг сонгож аваад эхний ээлжинд ажил хөдөлмөр хийх боломжтой 5000 хүнийг ажлын байртай болгох ажлыг эхлүүлээд явж байна. Нөгөө талаас ажил олгогч нарт санал тавьж байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй, гэрээс гарах боломжгүй хэрнээ цахимаар ажиллах боломжтой хүн байна. Тэтгэвэртээ гарсан хэрнээ ажил эрхлэх боломжтой хүмүүс байна. Архины хамааралтай, халамж авдаг бол түүнийг нь болиулж, ажлын байранд жуучлах гэх мэт үйлчилгээ хийж байгаа юм. Энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хамгийн том ажлын нэг нь энэ. 5000 иргэнийг сонгоод ажилд жуучлах ажлыг эхлүүлсэн байгаа.
-Халамжаас хөдөлмөрт шилжих ажил хэр ахицтай явж байна вэ?
-Манайд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 106 мянга байна. Үүний 15 хувь нь залуучууд байна. Залуус яагаад ажилд ийм хойрог байна вэ гэвэл гадагшаа явах сонирхол их бий. Мөн тохирсон ажлын байр байхгүй байна гэдэг. Тиймээс үүнийг олон нийгмийн байгууллагатай хамтарч хийж байгаа.
Тухайлбал, хугацаат цэргийн албанд мэрэгжүүлж, сертифкат олгодог болсон. Энэ мэтээр бодитоор хөдөлмөр эрхлэлтийг хөдөлмөрийн зах зээлд бэлдэх, уядаа холбоог сайжруулах ажлыг хийж байна. Манайх мундаг их халамж өгдөг биш шүү дээ. Жилд 2.4 их наяд төгрөг халамжид зарцуулж байгаа боловч түүний 60 хувь нь хүүхдийн мөнгө. Хүн ам зүйн бодлогыг дэмжих хөтөлбөр нь бараг хоёр тэрбум төгрөг. Халамжинд байгаа хүний 700 орчим тэрбум төгрөг шүү дээ. Үүнийг бид Гэр бүлийг дэмжих хуулийн төслөөрөө салгах гэж байна. Ингэснээр хүн амыг өсөлтийг дэмжих бодлого, халамж авдаг иргэдийн тоо ялгаа нь гараад ирнэ.
Ер нь бид халамж авдаг иргэдийн тоог багасгах зорилго тавин ажиллаж байна. Халамж өгөхөөс илүү ажлын байранд зуучлах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа. Тухайлбал, өнгөрсөн жилээс хүнсний талоныг багасгасан. Эхэндээ хэл ам нэлээд гарсан ч одооиргэд хүнсний талон авахаас ажил хийж мөнгө олох нь илүү хүртээмжтэй байна гэдгийг ойлгосон. Энэ мэтчилэн нийгэмд нөлөөлөх ажлыг санаачлан хийж байна. Эцэст нь, иргэд өрх гэрийн амьдралд нөлөөлөхүйц ажлын байр олныг бий болгоосой гэж хүсэж байна даа.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
| З.БАУЫРЖАН: ИРГЭНД 15, АХМАДУУДАД 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖ БАЙГАА НЬ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ЗОРИЛТОТ БҮЛЭГТ ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |