Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Б.Мөнхбаяраас золбин нохой, муурын устгал болон үүнд жилд хэдэн төгрөг төсөвлөдөг талаар тодрууллаа.
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба золбин нохой, муурыг ямар компанитай хамтран устгадаг вэ?
-Нийслэлийн хэмжээнд 2020 онд 100 мянган нохой, муур устгахаар төлөвлөж, төсөв баталсан. Түүний хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэргэжлийн гурван компанитай гэрээ байгуулан ажилласан юм. Тэдгээр компанийн 30 гаруй ажилтан нийслэлийн есөн дүүрэгт нохой, муур устгах ажлыг хийж байгаа.
Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүрэгт “Өлтэ” компани, Чингэлтэй, Баянгол дүүрэгт “Базалт нэгдэл” ХХК, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт “Их булаг” компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
Гэр хороололд өглөө 05:00-10:00 цагийн хооронд нохой, муурыг буудах аргаар устгадаг. Харин орон сууцны хороололд уурга, тор хэрэглэж устгадаг.
-Өнгөрсөн онд 100 мянган нохой, муур устгахаар төлөвлөсөн гэлээ. Төлөвлөгөөгөө биелүүлсэн үү. Тэдгээрийн хэдэн хувь нь нохой байсан бэ?
-Өнгөрсөн онд 90 мянга гаруй нохой, муур устгасан. Ер нь 20 гаруй хувьд нь муур, 80 хувьд нь нохой устгадаг. Өдөр тутам устгалын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилдэг. Төрийн бус байгууллагын зургаан ажилтан, Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсээс ажлыг хянадаг.
-Нэг нохой, муурыг хэдэн төгрөгөөр устгана гэж тооцоолдог вэ?
-2012 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар нэг нохой, муурыг 12 мянган төгрөгөөр устгах шийдвэр батлагдаж байсан. Тус зардалд нохой, муур барихад зориулсан тор, уурга, бууны сум, техникийн шатахуун, ажилчдын цалин багтдаг. Жилд 1.2 тэрбум төгрөгийг нохой, муур устгахад зарцуулдаг.
(1).jpg)
-Жил бүр ижил хэмжээний төсөв баталдаг уу?
-2013 оноос хойш тогтмол 1.2 тэрбум төгрөг төсөвлөж байгаа.
Нийслэлийн хот тохижилтын газар төвлөрсөн хогийн цэгүүдийг хариуцдаг. Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр Хот тохижилтын газраас утгасан нохой, муурыг тоолж, баримтжуулж сэг зэмийг дарж булах болон зууханд шатааж устгадаг.
-Нохой, муурыг буудахаас өөр аргаар устгахаар туршиж байгаа юу?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2016 оноос хойш Дүүргийн мал эмнэлэг болон Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран нохой, муурны үржлийг хязгаарлах ажлыг зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд 80 мянга гаруй нохой, мууранд үржил хязгаарлах мэс засал хийсэн. Гэр хорооллын нохой, муурыг бүртгэлжүүлэх ажлыг бүрэн хийлээ. Нийслэлийн мал эмнэлгийн газартай хамтран эзэнтэй нохой, муурыг жил бүр вакцин, туулганд хамруулах ажлыг эхлүүлсэн.
Энэ жил Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохой, муурыг бүртгэж, паспортжуулж дуусгасан. Айл өрх, аж ахуйн нэгж өөрсдийн ухамсраар золбин нохой, муурыг ихэсгэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж, хариуцлагаа ухамсарлаж эм амьтанд спириаль, эр амьтанд үржил хязгаарлах ажлыг хийх хэрэгтэй хэмээн Мал эмнэлгийн газартай хамтран уриалга гарган ажиллаж байгаа.
-Иргэд, аж ахуйн нэгжийн тэжээвэр амьтны үржлийг хязгаарлахад хэдэн төгрөг шаардлагатай байдаг вэ?
-Нийслэлийн төсөв хөрөнгөөс жилд 360 орчим сая төгрөг төсөвлөж, эзэнтэй амьтдыг бүртгэлжүүлэх болон үржлээс урьдчилан хязгаарлах ажлыг хийж хэрэгжүүлсэн. Бүх айл өрхийн нохой, муурны үржлийг хязгаарлах ажил хийх нь нийслэлийн төсөв хөрөнгийн хувьд хүндрэлтэй. Нэг нохой, мууранд үржлийг хязгаарлах ажил хийхэд 30 мянга орчим төгрөг зарцуулдаг. Айл өрх, аж ахуйн нэгж өөрсдийн боломжоор нохой, муураа арчилж, хамгаалах шаардлагатай.
.jpg)
-Өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотын хэмжээнд хөл хориотой байлаа. Тус хугацаанд хэчнээн нохой, муур устгасан бэ?
-Бид иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор өдөр тутам тус ажлыг алдагдуулахгүй байх чиглэл авч ажиллаж байгаа. Бүх нийтийн бэлэн байдлын үед байгууллагын 10-15 хувь нь ажиллах Засгийн газрын шийдвэр гарсан. Одоогоор дуудлагаар үйл ажиллагаа үргэлжилж байна. Дуудлага ирсэн тохиолдолд очиж арга хэмжээ авч ажиллаж байна.
-2021 он гарснаас хойш хэчнээн нохой, муур устгасан бэ?
-6000 гаруй нохой, муур устгасан.
-Нохой, муур устгахад ажилчид өөрсдийн аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ. Устгалын үед золгүй тохиолдол гардаг уу?
-Мэргэжлийн гурван компанийн 10 орчим жил ажилласан туршлагатай ажилчид тус ажлыг хийдэг. Маш хариуцлагатай, хүнд ажил.
Ажилчдын аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлийн цагдаагийн байгууллагад бүх ажилчин бүртгэлтэй байдаг. Өглөө ажилд нь гарахад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг тогтмол өгөх, өдөр тутам хяналтын ажилтантай явахаас гадна хорооны Засаг даргатай хамтарч ажилладаг.
-Нохой, муур устгах үед сум алдаж, бусдыг гэмтээх, хохироох асуудал гарч байсан уу?
-Эзэнтэй айлын нохойг сул явж байхад нь устгасан асуудал нэлээд гардаг. Энэ бол эзний хариуцлагагүй байдалтай холбоотой. Тийм учраас гэрийн эзэнтэй хариуцлага ярьдаг.
.png)
| Б.МӨНХБАЯР: Нохой, муур устгахад жилд 1.2 тэрбум төгрөг зарцуулдаг |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |