2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 29093 шалгуулагч оролцсон байна. Үүнээс 7160 нь өмнөх оны төгсөгчид байжээ.
-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт хэрхэн явагдсан бэ. Өмнөх жилүүдээс ялгарах онцлог нь юу байв?
-2022 оны ЭЕШ зургадугаар сарын 23-26-ны өдрүүдэд 49 шалгалтын байранд арван хичээлээр орон даяар нэгэн зэрэг явагдаж дууслаа. Энэ жилийн шалгалтын гол онцлог нь БШУЯ-ны сайдын тушаалаар олон улсын шалгалтын хариуг Монгол Улсын ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлэн тооцох журам батлагдан хэрэгжүүллээ. Үүний дагуу 642 шалгуулагч өөрсдийнхөө олон шалгуулагч оноогоо дүйцүүлэх цахим хүсэлт өгч 602 нь баталгаажиж батламжаа гардаг авсан. Үлдсэн 40 шалгуулагчийн сертификатын хүчинтэй хугацаа дууссан учир татгалзсан хариу авсан.
.jpg)
.jpg)
-Олон улсын ямар ямар шалгалтуудын дүнг дүйцүүлж болох вэ?
-Кембриджийн “IGCSE, AS, A, O, IB, AP,” мөн Ielts, Toefl-ийн шалгалтын дүн оноог дүйцүүлэх боломжтой.Эдгээр шалгуутаадаас “Ielts”-ийн дүнгээ тооцуулах хүсэлт хамгийн их ирсэн. Үүнээс харахад монгол хүүхдүүдийн хэлний түвшин дээшилж байгаа нь анзаарагдсан. Дараа дараагийн эеш-ууд дээр ч энэ журам хэрэгжинэ.
-Монгол хэл бичгийн шалгалтыг урьд жилүүдэд жилдээ ганц авдаг байсан шүү дээ. Энэ жилийн хувьд гурав дахь удаагаа авах гэж байна энэ талаар тайлбарлаач?
-Уг шалгалтыг 2014 оноос хойш Засгийн газрын тушаалаар авч эхэлсэн. Өмнөх хоёр жилд короновирусын цар тахлын улмаас авч чадаагүй завсардсан байдаг. Энэ удаад босго оноог 400-ээр тооцож шалгалтыг дөрөвдүгээр сарын 2, тавдугаар сарын 7-ны өдрүүдэд хоёр удаа амжилттай авлаа. Уг шалгалтын босго оноог даваагүй 1180 шалгуулагч байна. Иймээс гурав дахь шалгалтыг наймдугаар сард авахаар төлөвлөөд явж байна. Мөн цаашдаа жилд 1-3 авах талаар яригдаж байгаа.
.jpg)
-Энэ жилийн ЭЕШ-ийн батламжийг цахимаар тарааж байгаа шүү дээ. Шалгуулагчид хэрхэн батламжаа хэвлэн авах вэ?
-Өмнө нь шалгуулагчдын батламж хуудсыг аймаг, дүүрэг, сургуулиар нь хэвлэн тараадаг байсан. Харин энэ жилээс цахим хэлбэрт шилжсэн. Шалгуулагчид батламжаа хуудсаа Боловсролын Үнэлгээний Төвийн сайтын шалгуулагчийн буланд нэвтэрч бүртгэлийн дугаар нууц үгээ оруулан өөрийн батламжаа хэвлэн авах боломжтой. Мөн “EMONGOLIA” сайт болон ТҮЦ машинаас авах боломжийг бүрдүүлж өгсөн.
-Улсын хэмжээнд ЭЕШ-д 800 оноо авсан шалгуулагч хэд байгаа вэ?
-ЭЕШ-ийн арван хичээлээс математик, англи хэл, нийгэм судлал гэсэн гурван хичээлээр хамгийн их шалгуулагч шалгуулдаг. Жишээлбэл: Математикийн хичээлээр 20918, нийгэм судлал 19472, англи хэл 22284 шалгуулагч оролцсон. Харин улсын хэмжээнд 208 шалгуулагч 800 оноо авсан үзүүлэлттэй байна.
.jpg)
-Энэ жилээс ЭЕШ-ыг жилд хоёр удаа авахаар боллоо шүү дээ. Ямар зохицуулалт хийгдэх вэ?
-Иргэдийн суралцах эрхийг хүндэтгэх, тэдэнд боломж олгох үүднээс жилд хоёр удаа ЭЕШ авахаар болсон. Энэ оны арванхоёр дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Үүнээс үүдэн их, дээд сургуулиуд хагас жилийн буюу өвлийн элсэлт авах зохицуулалт хийгдэнэ.
-Арванхоёр сарын шалгалтад ямар шалгуулагч хамрагдах боломжтой вэ?
-Энэ шалгалтад босго оноогоо даваагүй, өмнөх оны шалгуулагчид, өөрийн дүн оноог хангалтгүй гэж үзэж байгаа бүх шалгуулагч оролцох эрх нь нээлттэй байгаа. Улсын хэмжээнд 10 мянга гаруй шалгуулагч бүртгүүлэх болов уу гэсэн таамаг дэвшүүлээд ажиллаж байна.
-Өмнөх оны шалгуулагч хэд байна вэ?
-Урьд жилүүдэд өмнөх оны шалгуулагч жилд 3000 гаруй өмнөх оны шалгуулагч ЭЕШ өгдөг байсан. Харин энэ жилийн хувьд 8000 гаруй болж өссөн байна. Энэ нь хувийн болон улсын зарим их, дээд сургуулиуд босго оноо аваагүй шалгуулагчийг элсүүлж байгаатай холбоотой. Хэдий сургуульдаа төгссөн ч димломоо авахад заавал эеш өгсөн байх шаардлагатай байдаг. Мөн их, дээд сургуульд суралцаад төгсөж байгаач босго оноогоо давж чадахгүй байгаа хүүхэд байна.
-Баярлалаа.
| Д.ЭНХЖАРГАЛ: Иргэдийн суралцах эрхийг хүндэтгэх, тэдэнд боломж олгох үүднээс жилд хоёр удаа ЭЕШ авахаар болсон |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |