Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн. Сонгуулийн санал хураалт болон бусад асуудлаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалантай ярилцлаа.
-Орон нутгийн сонгууль хэрхэн болж өнгөрсөн гэж дүгнэж байна вэ?
-Орон нутгийн ээлжит сонгууль амжилттай болж байна. Болж байна гэдэг нь одоогоор хараахан дуусаагүй байгаа гэдэг утгаар хэллээ. Хэдийгээр энэ сарын 15-нд санал хураалт болж өнгөрсөн ч улсын хэмжээнд 19 аймаг, нэг дүүргийн нийт 62 тойрогт нэр дэвшигчдийн авсан санал тэнцсэн учраас хуулийн дагуу санал тэнцсэн нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт болно. Санал хураалтыг ирэх ням гарагт буюу энэ сарын 25-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
-Нэмэлт санал хураалт гэхээр тухайн тойрогт амьдардаг хүмүүс дахиж санал өгнө гэсэн үг үү?
-Нэмэлт санал хураалтад 15-нд саналаа өгөөгүй сонгогчид санал өгнө. Дээр дурдсан 62 тойрогт нийт саналаа өгөөгүй 12164 сонгогч байна гэсэн тоо гарсан. Тэдний саналыг авахад зориулж саналын хуудас хэвлэх, санал тоолох төхөөрөмжүүдийг бэлтгэх, хүргүүлэх ажил хийж байна.
Найман удаагийн сонгуулиар гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч гараагүй
-Санал тоолох машины талаарх хардлага байсаар байна. Үнэхээр машины дүнд хөндлөнгөөс оролцох боломжгүй юу?
-Монгол Улсад ашиглаж байгаа санал тоолох төхөөрөмж нь маш олон цаасан баримт үлдээдэг гэдгээрээ давуу талтай. Жишээ нь, саналын хуудас нь хадгалагдан үлддэг. Санал хураалт дуусмагц санал тоолох төхөөрөмжийг сүлжээнд холбохоос өмнө дүнгийн хуудсыг хэвлэн гаргаж бүх ажиглагчдад өгдөг. Мөн төхөөрөмжид уншигдсан саналын хуудасны зургийг нам, эвслийн ажиглагчдад өгдөг. Өөрөөр хэлбэл, санал тоолох төхөөрөмжийн дүнг бодит саналын хуудастайгаа тулган нягтлах боломжтой гэсэн үг. Гэхдээ мэдээж саналын хуудасны зурган дээр сонгогчийн талаарх ганц ч мэдээлэл байхгүй. Зөвхөн хэн гэдэг нэр дэвшигчид санал тэмдэгдэглэгдсэн байна гэдгийг л харах боломжтой. Ийм олон баримт үлдээдэг учраас итгэж болно.
Гар тооллогыг санамсаргүй сонголт (сугалах)-ын аргаар хэсгийн хороодын 50 хүртэл хувьд хийнэ гэсэн хуулийн заалттай. Өнгөрсөн сонгуулиар хуулийн боломжоо бүрэн ашиглаж, яг 50 хувьд нь тулгаж, гар аргаар саналын хуудсаа тоолох зөвлөмж хүргүүлсэн. Аль хэсэг дээр гар тооллого хийх вэ гэдгийг санал хураалт дууссаны дараа сум, дүүргийнх нь сонгуулийн хороодын байранд намуудын төлөөллийг байлцуулж байгаад өөрсдөөр нь сугалаа сугалуулж сонгодог. Сонгуулийн хороод өөрсдөө ч сугалдаггүй. Харин намуудын сонгосон хэсгийн хороод руу утасдаж гар тооллого хийхээр болсон шүү гэдгийг нь мэдэгддэг. Ийм л зохицуулалтаар явж ирсэн. 2012 оноос хойших найман удаагийн сонгуулиар гар тооллого болон төхөөрөмжөөс гарсан хэсгийн хорооны дүн зөрсөн тохиолдол нэг ч гараагүй. Сонгуулийн хэсэг дээр ажилласан санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдэн гарсан, сүлжээнд холбогдоогүй байх үеийн дүнгийн хуудсан дээрх мэдээллийг сум, дүүргийн сонгуулийн хороод дахин нягталж, гараар нэгтгээд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлдэг. Аймаг, нийслэлийн нэгтгэсэн дүнг Сонгуулийн ерөнхий хорооны төв серверт ирсэн дүнтэй тулгасны дараа сонгуулийн албан ёсны дүнг зарладаг. СЕХ-ны серверт ирсэн дүнтэй тулгахад нэг ч саналын зөрүү гарч байгаагүй. Энэ ажилд маш олон шат дамжлагатай ажиглалт, хяналтууд хийгддэг гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.
Хэсгийн хороодын дүн төв серверт ирэхдээ хамгаалалт бүхий тусгай сүлжээгээр, ямар нэгэн дундын дамжуулагчгүйгээр энкриптлэгдэж буюу кодлогдож ирдэг. Үүгээрээ юу хэлэх гээд байна вэ гэхээр зарим улстөрчийн яриад байгаа шиг серверт дүн нэгтгэх үед хакердсан, дүнг өөрчилсөн зэрэг нь илт худал. Ийм мэдээлэл тараах нь өөрөө ямар ч утгагүй. Санал хураалт дуусмагц хэдхэн секундын дотор ажиглагчдынх нь нүдэн дээр дүнг хэвлээд өгчихдөг. Нэр дэвшигч Батын авсан санал 100 гээд хэвлээд өгчихсөн хэрнээ серверийн дүн дээр 101 гэж өөрчлөх нь утгагүй. Учир нь, Бат 100 санал авсан байна гээд хэвлээд өгчихсөн дүнг та дахиад серверт ирсэн дүнтэй тулгаж шалгах бүрэн боломжтой. Тэгээд ч манай бүх үйл явц нээлттэй байдаг. Серверт ирсэн дүнг шууд цахим хуудастаа байршуулдаг.
Хэрвээ алдаатай тоолдог байсан бол гомдол гаргаад шалгуулах эрх нь хэн бүхэнд нээлттэй. Гэтэл ийм гомдол ганцхан удаа буюу 2012 оны сонгуулийн дараа гараад СЕХ шүүхийн шийдвэрээр гомдол гаргасан хүмүүсийг нь ажиглагчидтай нь байлцуулан тоолоход зөрүү гараагүй. Сонгуулийн ерөнхий хороо бүр анхнаасаа буюу энэ санал тоолох төхөөрөмжийг ашиглахаас өмнө 2011 оноос эхлээд л иргэдийн дунд үл итгэх байдал үүсэх вий гэдгээс сэргийлж, ядаж эхний удаадаа 100 хувь гараар тоолж, тулгая гэж хуульд оруулах санал гаргаж байсан ч оруулаагүй. Бидний байр суурь анхнаасаа л ийм байсан. Манай ашиглаж байгаа яг энэ төхөөрөмжийг Канад, Америк, Филиппин зэрэг олон улс одоо ч ашигладаг.
Нэр дэвшигчдийн авсан саналаас нэг ч санал дутаагүй, мөн нэмэгдээгүй
-Сонгуульд ашиглах санал тоолох машинуудыг хэн шалгадаг юм бэ. Энэ үйл явцад хөндлөнгийн хяналт тавьдаг биз дээ?
-Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо, Тагнуулын ерөнхий газар болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын хамтарсан ажлын хэсэг сонгуульд ашиглах техник хэрэгсэл, программ хангамжийг нэг бүрчлэн шалгаж, сонгуульд ашиглах эрхийн гэрчилгээг олгодог. Хүн болгон тухайн иргэнийг нотолсон баримт бичигтэй байдаг шиг манай төхөөрөмжүүд ч гэсэн тус тусдаа баталгаажуулсан гэрчилгээтэй. Энэ үйл явцыг сонгуульд оролцож буй нам, эвсэл, мөн төрийн бус байгууллагуудад нээлттэй байлгах зорилгоор ажиглагч оролцуулах тухай албан тоотыг хүргүүлдэг. Ажиглагчид баталгаажуулах үйл явцыг хөндлөнгөөс ажиглахаас гадна 2013 оноос хойш санал тоолох төхөөрөмжийг турших үйл ажиллагааг тогтмол хийж байгаа.Уг ажиллагаанд зарим нам, эвсэл ажиглагчдаа оролцуулдаггүй хэрнээ төхөөрөмжийн найдвартай үйл ажиллагааг илт гуйвуулж иргэдэд худал мэдээлэл тараадаг нь харамсалтай.
Тухайн тойргийн хэмжээнд ашиглагдахад бэлэн болж гэрчилгээжүүлсэн бүх төхөөрөмжөөс дуртайгаа сонгоод ажиллагааг нь туршиж үзэх боломжийг сонгуульд оролцож байгаа нам, эвслийн төлөөлөлд өгдөг. Бидний ажлыг ажиглаж, тодорхой ойлголттой болоосой, элдэв хардлага сэрдлэггүй ажиллая гэдэг үүднээс ийм боломжийг гаргаж өгдөг гэдгийг дахиад онцолъё.
-Цэг, таслал нь саналын тоонд нөлөөлсөн гээд байгаа. Үнэхээр шууд дамжуулах явцад таслал гарч ирсэн, тэгээд хэсэг хугацааны дараа байхгүй болсон. Яг юу болсон юм бэ?
-2000 гаруй хэсгээс санал хураалтын дүн серверт нэгтгэгдэн, дүн гарах явцыг иргэдэд нээлттэй, шууд хүргэх зорилгоор 2016 оноос эхлэн сонгуулийн дүнг тойрог бүрээр нь дэлгэцээр гаргадаг болсон. Дэлгэцээр гарах хүртэл хийгддэг алхмуудыг маш энгийнээр дурдъя.
Өнгөрсөн сонгуулиар 606 нэр дэвшигч 76 мандатын төлөө 29 тойрогт өрсөлдсөн. Зарим тойрогт 38 хүн нэр дэвшиж байлаа. Эдгээр мэдээллийг иргэдэд ойлгомжтой, нээлттэй үзүүлэх зорилгоор манай төвийн инженерүүд бэлтгэл ажлыг хангаад тагнуулын байгууллагатай хамтарсан ажлын хэсгээр хянуулаад ашигласан. Таслалын асуудал бол дээр дурдаад байгаа гурав дахь алхмыг хийхэд гарч ирсэн юм. Энэ нь өөрөө мянганы орны нарийвчлалын таслал байсан. 2500 санал авсан нэр дэвшигчийн саналыг харуулахдаа 2,500 гэж гаргасан. Ингэж үзүүлж байх үед дэлгэц рүү дамжуулах бидний бэлтгэсэн программын эрэмбэлэх функц ажиллахгүй байгааг анзаарч таслалтай тоонуудыг бусад тоотой адилхан таслалгүй форматад оруулсан. Ингэснээр бүх тоо нэг форматтай болж, өөрөөр хэлбэл бүх тоо нэгэн жигд таслалгүй болж, эрэмбэлэлт хэвийн байдалд шилжсэн л дээ. Энд би нэг л зүйлийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Дээрх гурван алхмыг хийхэд нэг ч саналын зөрүү гараагүй. Нэр дэвшигчдийн авсан саналаас нэг ч санал дутаагүй, мөн нэмэгдээгүй. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа олон хүн тагнуулын байгууллагад гомдол гаргасан. Мэдээж эргэлзэж байвал шалгах үүрэгтэй байгууллагаар нь шалгуулах нь зөв. Тухай бүрт нь очиж тайлбар, мэдээллийг өгч, шалгуулж байгаа. Гомдол гаргасан нөхдүүдэд хэрэг үүсгэхээс татгалзсан хариу өгсөн гэж сонссон. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэнийг гажуудуулсан, тодорхой баримт, нотолгоогүй, олныг төөрөгдүүлсэн худлаа мэдээлэл тараагаад байгаа нь өөрөө гэмт хэргийн шинжтэй.
-Ж.Батзандангийн яриад, үзүүлээд байгаа шиг бичиг ирсэн үү?
-Ирсэн. Таслалтай холбоотой гомдлууд нилээн гарч байсан тул бидний зүгээс тоног төхөөрөмж болон программ хангамжийг нийлүүлсэн АНУ-ын Доминион Вөүтинг Системс компанид хандаж тайлбар ирүүлэх тухай албан бичгийг есдүгээр сарын 10-нд явуулаад, хариуг нь 15-нд авсан. Энэ хариу бичигт тэд хэлэхдээ “Бидний ойлгосноор санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн ЗӨВ, серверт нэгтгэгдсэн дүн ЗӨВ, серверээс гарсан дүн ЗӨВ байсан байна” гэсэн байдаг. Тэр бичигт 30 хүний дүнд өөрчлөлт оруулсан тухай нэг ч үг байхгүй. 30 гэсэн тоо нэг л удаа дурдагдаж байгаа нь 30 минут гэсэн байгаа юм. Англи хэл дээрх захидлыг хэн ч уншаад ойлгодог болсон цагт ийм илт худал мэдээллийг олон нийтэд түгээн байгууллагын нэр хүндэд халдаж, улмаар бусдыг элдэв хууль бус үйлдэлд өдөөн турхирч байна гэж үзээд бид цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
| Х.Баясгалан: Сонгуулийн дүнг хакердсан, өөрчилсөн зэрэг нь илт худал мэдээлэл |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |