Монголын хэвлэлийн хүрээлэнгээс уламжлалт хэвлэлийн салбарын судалгаанаас гадна өсвөр насныхан мэдээлэлтэй хэрхэн харьцаж байгаа талаар томоохон судалгаа явуулжээ. Энэ талаар МХХ-гийн захирал М.Мөнхмандахтай ярилцлаа.
-МХХ-гээс тогтмол гаргадаг судалгаанд ямар өөрчлөлт орсон бэ?
-Сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт жил бүр судалгаа явуулаад 21 жил болж байна. Энэ судалгааг Германы Конрад Аденаурын сантай хамтран явуулдаг. Харин өнгөрсөн жил өсвөр насныхан хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн харьцаж, ашиглаж байгаа талаар Дойче велле академитай хамтран судалгаа хийлээ. Судалгааны дүнг удахгүй олон нийтэд зарлана.
-Уламжлалт судалгаагаа хийсэн хийсэн үү?
-Монголын хэвлэл мэдээллийн салбарт тоон үзүүлэлтээр гаргадаг уламжлалт судалгаагаа хийсэн. Судалгаагаар 2013 оноос сонин, сэтгүүл, радио, телевизийн тоо буурч байгаа үзүүлэлт гарсан.
-Нийт мэдээллийн хэрэгслийн тоо буурсан гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болохгүй. Хэдийгээр уламжлалт мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, радио, телевизийн тоо буурсанч өнгөрсөн онтой харьцуулахад нийт мэдээллийн хэрэгслийн тоо буураагүй. Учир нь, цөөрсөн мэдээллийн хэрэгслийн тоог сүүлийн үед ихээр өсөж байгаа вэб сайтууд эзэлж байна.
-Хэрэглэгчийн талаар ямар судалгаа явуулав?
-Өнөөгийн мэдээллийн хэрэглэгчийн талаар судалгаа хийсэн. Өмнө нь бид уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчийг л тооцдог байсан. Гэтэл мэдээллийн хэрэгслүүд нийгмийн сүлжээгээр иргэдэд мэдээлэл түгээдэг боллоо. Ингэснээр нийгмийн цахим сүлжээ мэдээллийн хэрэгсэл болж, цахим сүлжээний хэрэглэгч нь мэдээллийн хэрэглэгчид тооцогдоно. Нийгмийн сүлжээнд мэдээллийн хэрэгслүүд нэгдсэнээр нийгмийн бүх төлөөлөгч мэдээлэл авах боломжтой болж байгаа юм. Тиймээс бид хэн, ямар сувгаар мэдээллийг авч байгааг тандсан.
-Мэдээллийн хэрэглэгчид хаанаас хамгийн их мэдээллийг авч байна?
-Иргэдийн мэдээлэл авах эх сурвалж нь өнөөдөр фэйсбүүк болсон байгаа нь судалгаанаас харагдсан.
-Яагаад?
-Фэйсбүүк ашиглахад хялбар, бүх төрлийн мэдээлэлтэй, түүнээс гадна хүмүүсийн үзэл бодол нь мэдэгддэг нь иргэдийн сонирхлыг татдаг юм байна.
-Албан ёсны мэдээллийн хэрэгслээс нийгмийн цахим сүлжээ хүчтэй болсон гэж ойлгож болох уу?
-Мэдээллийн хэрэгслүүд нийгмийн сүлжээгээр мэдээллээ түгээх нь буруу биш. Энэ нь зөвхөн Монголд гарч байгаа үзэгдэл биш. Дэлхийн бусад орны албан ёсны мэдээллийн хэрэгслүүд ч ийм л зарчмаар ажиллаж байгаа. Асуудал юунд байна гэхээр нийгмийн цахим сүлжээн дэх мэдээллийн хэрэглэгчид мэдээллээ ялгаж мэдэхгүй байгаа юм. Аль нь албан ёсны эх сурвалж, аль хувь хүний үзэл гэдгийг л ялгах чадвартай байх ёстой шүү дээ.
-Иргэд нийгмийн сүлжээнээс мэдээллийг юугаар нь ялгаж ойлгох шаардлагатай вэ?
-Албан ёсны мэдээллийнг хэрэгсэл, зар сурталчилгаа, хувь хүний үзэл бодол, санаатай худал мэдээлэл зэргийг ялгах чадваргүй байгаа. Үнэхээр ялгаж, салгаж ойлгох чадвар маш доогуур байна. Өндөр хөгжилтэй орнуудад цахим сүлжээн дэх мэдээллийг боловсруулах, ялгаж салгаж ойлгох талаар 1990 оноос хойш цогц арга хэмжээ хэрэгжүүлж эхэлсэн. Манайд тийм бодлого алга.
-Иргэд нийгмийн сүлжээгээр бусдыг гүтгэх, доромжлох үзэгдэл их гардаг. Гэтэл сэтгүүлчдэд л илүү хариуцлага ногдуулаад байна.
-Хүн гүтгэх, алдар нэр хүндэд нь халдах нь зөвхөн манайд биш, дэлхийн бүх оронд хориглодог зүйл. Харин сэтгүүлчдэд илүү хариуцлага хүлээлгэдэг нь нийгэм тэднийг хариуцлагатай эх үүсвэр гэж үздэг. Тиймээс нийгэмд түгээлт нь их байдагтай холбоотой юм.
-Зарим иргэний олон нийтийн сүлжээний хамрах хүрээ зарим мэдээллийн хэрэгслээс хэд дахин олон байдаг.
-Тийм. Үүнтэй холбогдуулаад зөвхөн сэтгүүлчдийг буруутгах өрөөсгөл ойлголт болчихоод байгаа. Зөвхөн сэтгүүлчид биш иргэд ч мэдээлэх эрх нь бусдын болон улс орны эрх ашгаар хязгарлагдаж байх ёстой гэдгийг мэдэх ёстой.
-Гүтгэх, доромжлох гэдэг нь ялгаатай юу?
-Нарийн ойлголт өгөхөд их цаг хугацаа орно. Товчоор хэлбэл, гүтгэх гэдэг нь баримт, нотолгоогоор няцаагдах хуулийн хүрээний ойлголт. Харин доромжлох гэдэг нь ёс зүйн хүрээн дэх сэтгүүлчийн үзэл бодлоо шингээсэн хэлбэр. Манай хуульд энэ зааг хязгаарыг ялгахгүйгээр нийтэд нь Эрүүгийн хуульд суулгаж өгчихөөд байгаа юм.
-Өсвөр насныхан мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн харилцаж байна?
-Өсвөр үеийнхэн өнөөдөр мэдээллийн технологийг өндөр түвшинд эзэмшиж байгаа. Тэдний нэлээд хувь нь ухаалаг гар утастай. Гар утас нь мэдээлэл авах төхөөрөмж. Мэдээллийн эх сурвалж нь нийгмийн цахим сүлжээ, түүн дотроо фэйсбүүкийн сүлжээ зонхилж байгаа. Гэхдээ тэд мэдээлэл гэж юуг хэлэх, үнэн худлыг яаж ялгах талаар ойлголт алга.
-Бүгдээрээ ойлголт муу гэж үү?
-Бараг тийм. Гэхдээ өндөр төлбөртэй сургуульд суралцагчид багахан ялгаатай.
-Хамгийн их алдаа юугаар илэрч байна вэ?
-Хүүхдүүдэд хэт өрөөсгөл буюу илт худлаа мэдээлэл сонирхуулахад, 2-3 нь таниж чадсан. Бусад нь “Ийм олон хүн бичиж байгаа учраас үнэн” гэж үздэгээ хэлсэн. Энэ нь тэдний буруу биш. Хэн ч тэдэнд мэдээллийг хэрхэн таних талаар зааж өгөөгүй учраас тэгэхээс аргагүй байсан.
-Өсвөр насныхан ямар мэдээнд илүү итгэж байна вэ?
-Өөрийн хүсэлд илүү нийцсэн мөн таньдаг хүмүүсийнхээ мэдээнд худлаа байсан ч итгэдэг юм байна. Өсвөр үеийнхнээр зогсохгүй насанд хүрэгчид ч фэйсбүүк дэх мэдээнд мухар сохроор итгэдэг болж байна. Тийм учраас сургалт явуулах шаардлагатай болоод байгаа.
-Судалгаанаас өсвөр насныхан юу сонирхож нүүр ном үздэг нь харагдах уу?
-Хүүдийн өөрсдийн хэлж байгагаар бол ихэнх тохиолдолд хичээл, сургууль, найз нөхөдтэйгөө холбогдох, мэдээлэл авах гэж ордог гэж байгаа юм. Гэхдээ үнэн хэрэгтээ найз нартайгаа чатлах, харилцах гэж ордог гэдгээ нуугаагүй.
-Эцэг, эхчүүд сүүлийн үед өсвөр насныхны цахим сүлжээн дэх хандлагад хяналт тавих нь нэмэгдэж байна. Гэтэл тэдэнд чадамж алга.
-Бид дунд сургуулийн багш нарт зориулсан хөтөлбөр боловсруулсан. Энэ жилээс багш нарт зориулсан сургалт эхлүүлнэ. Яг ийм сургалтыг эцэг, эхчүүдэд явуулах боломж, хөтөлбөр бий. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гар утсаа ашиглах хугацаагаар нь хянах бус, авч байгаа мэдээллийн агуулгад нь анхаарах хэрэгтэй.
| М.Мөнхмандах: Өсвөр насныханд мэдээллийг ялгах чадварын сургалт зохион байгуулна |
|
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан нам анхнаасаа өөрийгөө хэт давжаа болгосон
2026-11-11 15:48:41
Г.ТЭМҮҮЛЭН: Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл өргөн барьна
2026-11-11 15:09:23
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НОГДОЛ АШГИЙН ТАЛААРХ ИРГЭДИЙН САНАЛ НЭГТ БАЙНА
2026-11-11 14:50:04
З.Мэндсайхан: “Рио Тинто” ирэх онд ногдол ашиг олгохоо захидлаар мэдэгдсэн
2026-11-11 14:28:03
Г.Дамдинням: Шатахууны үнийг тогтворжуулах арга хэмжээ авна
2026-11-11 14:21:25
"Түүний буруу" сэтгэлзүйн драмыг дахин тоглоно
2026-11-11 14:14:48
“Хэлхээгүй сувд” яруу найргийн уншлага болно
2026-11-11 13:26:42
ХХААХҮЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Ц.БОЛОРЧУЛУУНЫГ ТОМИЛЛОО
2026-11-11 11:51:17
Гэрэл зургийн "Гамма" агентлаг 30 нас хүрлээ
2026-11-11 11:41:47
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |