Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, шилдэг залуу эрдэмтэн, инженер, ажилчныг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшуулсан. “Шилдэг ажилчин” хэмээх эрхэм шагналыг хүртсэн Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Бавуугийн Мөнхжаргалтай ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит “Шилдэг ажилчин” шагнал хүртсэнд тань баяр хүргэе. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юү?
-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авсандаа тун их баяртай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалах яамны Бүтээн байгуулалтын газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн удирдлага болон офицер, ахлах, бусад албан хаагч нартаа баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.
Анх энэ хүндтэй шагналаар шагнуулах гэж байгаагаа мэдээгүй. Арванхоёрдугаар сарын 29-ны орой фэйcvfvсбүүкээс “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар” гэсэн пэйж хуудсанд тавигдсан пост харж, мэдсэн.
-Ерөнхийлөгчийн тамгын газрын пэйж хуудаснаас шагнуулах гэж буйгаа мэдэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Их л гэнэтийн юм болсон. Өөрийнхөө зургийг хараад итгэж өгдөггүй. “Энэ би мөн үү” гэж хажуудах хүнээсээ асуутал “Мөн байна” гэдэг юм. Тэгээд л хамгийн түрүүнд ээж болон ахдаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар шагнуулах гэж байгаа талаараа хэлсэн. “Миний хүү сайн байна. Ажлаа сайн хийсний үр шим нь энэ” гэж ээж минь хэлсэн. Эхнэр, хүүхдүүд минь ч их баярласан. Цар тахалтай холбоотойгоор шагналаа гардуулахгүй байгаа юм билээ. Харин мөнгөн шагналыг нь данс руу шилжүүлсэн. Гэр бүлийнхээ хүрээнд баяраа тэмдэглэсэн. Энэ удаагийн шинэ жилийн баяр хэзээ ч мартагдахааргүй сайхан болж өнгөрлөө.
Шагнал хүртсэний дараа өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана даа гэж бодсон
-Таны чухам юуг үнэлж энэ шагналыг олгосон гэж бодож байна вэ?
-Би Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн авто тээвэр засварын салаанд мужаан гэх үндсэн албан тушаалтай. 2015 оноос эхлэн ажиллаж байна. Мужаан мэргэжлээр 1996 оноос эхлэн хувиараа үйлдвэрлэл эрхэлж ирсэн. Харин Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаанаар 2018 оноос эхлэн ажиллаж байна. 2019 оны намраас эхлэн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажилд хиймэл байгууламжийн хийц бэлтгэх мужаан хийж эхэлсэн. Хиймэл байгууламж гэдэг нь гүүр хоолой буюу ус өнгөрүүлэх хоолой, хүн малын гарц хийхийг хэлнэ. Эдгээр байгууламжийн хэв хашмалыг нь хийж угсардаг юм. Одоогоор нийт 28 хоолой бариад байна. Үүгээрээ Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн. Мөн 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүнд даацын авто замын хүн малын гарц, ус өнгөрүүлэх нийт 23 хоолой барьсан. Ажиллаж, хөдөлмөрлөсний үр дүн гардаг л юм байна. Хамгийн гол нь хамт олны тус дэм, нийт ур чадварын үр шим юм шүү дээ.
-Та мужаан мэргэжлээрээ энэ хүндтэй шагналыг хүртжээ. Мэргэжлээ хэрхэн сонгож байв. Хэн нэгэн нөлөөлсөн үү?
-Би Барилгын техникумыг мужаан мэргэжлээр төгссөн. Биднийг төгсөх үед нийгэм солигдох зэрэг янз бүрийн зүйл өрнөж байлаа. Төгсөөд хувиараа хөдөлмөр эрхэлж, мужааныхаа ажлыг хийж эхэлсэн. Тэгээд л Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид анх 2015 онд ажилд орсон юм. Гүүр хоолойн мужаан хийх болсон нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд 2018 онд баригдаж эхэлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрээс эхтэй. Тэнд 23 гүүр хоолой барьсан. Хүн төрөл бүрийн зүйлийг мэдэж, судлах ётой байдаг юм билээ. Зураг, технологийн дагуу хийх ёстой ажлуудыг нэлээн судалж байж хийх ёстой.
-Шагналыг үргэлж хариуцлага дагадаг. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг тэр болгон хүн хүртээд байдаггүй болов уу?
-Тийм ээ, хариуцлага л хамгийн түрүүнд толгойд буудаг юм байна. Хариуцлагын тухай хамгийн их бодож байна. Би өөрийгөө их ажил хийсэн гэж нэг их бодохгүй байгаа. Энэ шагналыг хүртсэний дараа өмнөхөөсөө ч илүү хичээж ажиллана даа, тэгэх ч ёстой гэсэн бодол төрсөн. Нэг үгээр үүрэг, хариуцлага маш өндөр боллоо.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилдаа илүү хичээл, зүтгэл, сэтгэлтэйгээр оролцож, хамт олонтойгоо ажиллаад л явна даа.
| Шилдэг ажилчин М.МӨНХЖАРГАЛ: Ээж минь "Ажлаа сайн хийсний үр шим” гэж хэлсэн |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |