Хүний сэтгэлийн тасрашгүй нэгэн уяа бол яах аргагүй аав хүн шүү дээ. Уяа уяадаа бүр хамгийн бат бөх, хэзээ ч сэмэрч, хуучрашгүй нь. “Хувьсал” продакшны 10 дахь бүтээл биднийг бага насанд минь хүргэж, аавынхаа тухай бодох бодолд хөтөлж байна лээ. Кино театраас гарч явахдаа би дурсамжаа уудалж, үргэлж л өр зүрхэнд минь халуу дүүгэн оршиж байдаг аав, ээжийнхээ тухай бодлоо. Ямагт бидний төлөө санаа зовж суудаг тэдний тухай харин бид хэр боддог билээ дээ гэхэд тоймтой юм санаанд торохгүй байх аж.

Багад манайх шинэ жил болохоор л Сүхбаатарын талбай орж зураг татуулах уламжлалтай байсныг хожмоо би зургийн жаазны маань ихэнх зайг дүүргэх шинэ жилийн зураг, ээжийн яриа хоёроос мэдсэн юм. Харин миний санаанд мартагддаггүй нь аавын минь намайг тэврэх юм уу мөрөн дээрээ суулгаж явдаг байсан нь. Хэдий ухаан ороогүй балчир үе ч өөрөө халтирах шахан яваа хэр нь намайг унагахгүй гэж хичээх аавынхаа тэр сайхан сэтгэлийг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Тэгж явахдаа би унана, даарна л гэж үгүй. Харин ч дүн өвлийн хүйтэнд аавынхаа дулаан энгэрт улаа бутарсан хацартай хүн л додигор явдаг байлаа.
Ер нь манайх гэдэг айлд баяртай холбоотой дурсамж энгийнээсээ их шиг. Хүүхдийн баярын өглөө сэрэхэд дүү бидэнд бөөн бэлэг бэлдчихээд, парк явья, зайсан гарья гээд зогсож байдаг аав, ээж хоёрын минь ер бусын баярт царай зургадугаар сарын 1-н бүрд дотно. Биднийг багад манайх суманд амьдардаг ч зундаа хотод зусдаг байсан болохоор энэ баярыг ингэж илүүтэй тод санадаг юм. Аав бидний дурсамж энэ мэтээр үргэлжилнэ. Аавын минь тухай бодуулж, аавынхаа хайрыг улам ихээр мэдрэхэд тусалсан, дотор минь ямагт цэлэлзэн давалгаалж байдаг дурсамжаас минь уудалсан “Сэтгэлийн уяа” киноны уран бүтээлчдэд баярлалаа. Аав бол бидний уртаас урт, бөхөөс бөх сэтгэлийн уяа гарцаагүй мөн билээ.
| ДУРСАМЖ УУДАЛСАН “СЭТГЭЛИЙН УЯА” |
|
Соёлын бүтээлч сар улс орон даяар үргэлжилж байна
2026-11-11 11:20:45
Э.Цэндбаатар Мухаммадхужа Якубовтой тулалдана
2026-11-11 10:44:25
ДУЛААН ГАРААШИЙГ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ДЭМЖЛЭЭ
2026-11-11 10:28:52
Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
2026-11-11 10:15:00
АМАРХАН АРГААР УТГАГҮЙ КИНО ХИЙЖ, ҮЗЭГЧДЭЭС МӨНГӨ АВАХАА БОЛЬЁ ОО, УРАН БҮТЭЭЛЧДЭЭ
2026-11-11 08:49:23
ЗАСГИЙН ГАЗАРТ АН-ЫНХАН ХАМТРАХ УУ, АРДЫН НАМЫНХАН ХҮЧ СЭЛГЭХ ҮҮ
2026-11-11 07:00:00
ҮЕЭ ЭЛЭЭСЭН ДЦС-УУДАД ГАНЦХАН АСУУДАЛ ГАРАХАД Л УЛААНБААТАР ТЭР ЧИГТЭЭ ХӨЛДӨНӨ
2026-11-11 07:00:00
ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРСЭН ТАГНУУЛЫН НУУЦ МЭДЭЭЛЭЛД НЭР ДУРДАГДСАН “ШТС”-ЫН ЭЗЭД ХЭН БЭ
2026-11-11 07:00:00
Д.ЭНХГЭРЭЛ: “Норсон зүрх” мюзиклын Уянгын дүр дуугаар сэтгэл зүрхээ илэрхийлдгээрээ надтай адил
2026-11-11 07:00:00
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНООС ДЭЛХИЙН ӨВ ХҮРТЭЛХ ШУА-ИЙН ТҮҮХ
2026-11-11 07:00:00
О.НОМУКИ: ХҮН БҮР ХАЙРТАЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦДЭГ БАЙГААСАЙ
2026-11-11 07:00:00
Б.ОЮУН-ҮЖИН: Дэлхийн даамын аваргаас алт, мөнгөн медаль хүртсэндээ баяртай байна
2026-11-11 07:00:00
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТ “НҮҮДЛИЙН ЗАМ УУ, НҮҮРСНИЙ ЗАМ УУ” СЭДЭВТ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-10 17:39:55
П.Бат-Амгалан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-11-10 15:06:02
У.ХҮРЭЛСҮХ: Монгол түмний минь билиг оюун мохошүй хурц, мөхөшгүй бат байг
2026-11-10 13:28:54
Элчин сайд Д.Сэргэлэн Кувейтийн морин спортын ёслолд оролцов
2026-11-10 12:21:45
Элсний нүүлтийг сааруулах 50 га талбайд нөхөн сэргээх ажил хэрэгжүүллээ
2026-11-10 12:11:05
С.ДЭМБЭРЭЛ: Эрдэмтэн судлаачдын бүтээл туурвил, хөдөлмөр, гавьяат үйлсийг үнэлсэнд талархаж байна
2026-11-10 12:08:19
2026-11-10 11:50:21
Н.УЧРАЛ: “Шинэ цагийн малчин” төслийг үндэсний хэмжээний хөтөлбөр болгоно
2026-11-10 11:44:14
Хятадын Элчин сайд сэргээн засах төхөөрөмж хандивлав
2026-11-10 11:38:11
Багануурын сургууль, цэцэрлэгүүдэд 300 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
2026-11-10 11:10:54
Төв аймагт математик, байгалийн ухааны чиглэлээр төрөлжсөн ахлах сургууль нээгдлээ
2026-11-10 10:52:29
2026-11-10 10:17:46
Зуун буудалт даамын дэлхийн цомын тэмцээн эхэллээ
2026-11-10 09:45:17
2026-11-10 08:54:23
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН ЭРГЭН ТОЙРОНД
2026-11-10 08:03:54
Завханы Алдартны музейд олимпын өвийн дурсгалт зүйлс гардууллаа
2026-11-10 07:20:00
Нөмрөгийг нөхөн сэргээх сайн дурын түншлэл байгуулах санаачилгыг дэмжив
2026-11-10 07:10:00
ТУУЗ ХАЙЧЛАХЫГ САНААРХАГЧ, ТЕНДЕРЧИН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ИРЭХ СОНГУУЛЬД СҮ.БАТБОЛДЫН ХҮҮ БАТТҮШИГТЭЙ ӨРСӨЛДӨНӨ
2026-11-10 07:00:29
ТАНИЛЦ: ТӨСВИЙН МӨНГӨӨР "ТАНСАГЛАСАН" ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР
2026-11-10 07:00:00
“УЛААНБААТАРЫН ҮДЭШ” ШИГЭЭ НАМУУХАН ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Г.ПҮРЭВДОРЖ
2026-11-10 07:00:00
2026-11-10 07:00:00
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР ЗОРИУЛСАН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-11-10 07:00:00
ХҮҮХДҮҮД ЭМЧЛҮҮЛЖ ГАРААД ГУРАВ ХОНОХГҮЙ ХАЛУУРЧ, ХАНИАЛГАСААР ДАХИАД ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
2026-11-10 07:00:00
Е.АМАРБАЯСГАЛАН: Т.ТОГОО ЭГЧТЭЙ ХАМТ БҮЖИГЛЭЖ, ХҮМҮҮСИЙГ ХӨГЖӨӨГӨӨД "ХОЁР ТОНЖОО" ГЭДЭГ НЭР АВСАН ДАА
2026-11-10 01:11:22
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |