Миний ээжид залуу нас л гэж байснаас, залуу насны эрх чөлөө байгаагүй. Өсгийтэй гутал дээр гунхаж, энгэсэг будгаар гэрэлтсэн бардам харцаар гунигаа нууж, нулимсаа тэвчиж өдий хүрчээ. Хэцүү байсныг нь би сайн мэднэ. Одоо анзаарахад хүмүүсийн хорин хэдэн нас гэдэг бол амьдралыг найдвараар харж, найзуудтайгаа уулзаад инээлдэж, улаан дарс шимж, мөрөөдлөө биелүүлэхээр тэмүүлдэг туйлын цоглог үе юм билээ. Харин миний ээж тэр насандаа өөрийн мөрөөдөл, эрх чөлөөг бусдын төлөө золиосолж, дөнгөж төрсөн хүүхдээ өсгөх үүрэг авсан юм.
Киноны адал явдалд догдолж, дурлалын түүхэнд сэтгэл нь хөөрч суух ёстой тэр л насандаа намайг шөнө болгон уйлахад минь зөөлөн дуугаар бүүвэйлж, гаран дээрээ бөмбөрүүлэн өсгөж, дүүг тэврээд, намайг хөтлөөд, өөрийнхөө аягатай хоолыг хувааж өгч суудаг байсан тэр дүр зураг одоо ч нүднээс салдаггүй.
Эмэгтэй хүн эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа үнэтэй гэдэг шиг том болох тусам жижигхэн ээжийгээ хамгаалах баатар нь мэт санагдах болсон. Дэлгүүр гарах үед нь “Тортой зүйлээ даах болов уу” гээд хамт гарч, ажлаасаа ирэхгүй оройтох үед нь санаа зовсон ч “Завгүй байж магадгүй, найзуудтайгаа уулзаж байхад нь садаа болчих вий” гээд залгаж зүрхэлдэггүй. Учир нь зугаацаж, баярлах ёстой нас нь дээрээ чадаагүй юм шүү дээ.
Үргэлж хэлэхийг хүсдэг ч чаддаггүй ч ээж минь, та хүчирхэг эмэгтэй шүү. Гэхдээ одоо хангалттай уйлаарай. Тэвчсэн өдрүүдийнхээ төлөө, нулимсаа дарж өнгөрүүлсэн бүх шөнийнхөө төлөө асгартлаа уйлаарай. Амьдралд нэг хэсэгтээ бусдыг л хайрласан шигээ, одоо өөрийгөө хайрлаарай. Хэцүү байгаагаа нуухгүй, хөлөө жийгээд эрхэлж суу. Би одоо том болсон. Таны мөрөн дээрх бүх ачааг би үүрэлцэж чадна.
| ХАЙРЫН НЭР НЬ ЭЭЖ |
|
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-12 06:00:00
Баянзүрх дүүргийн Ардчилсан нам орон даяар өрнүүлж буй "Монголоо өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөнийг нээлээ
2026-10-11 15:55:58
Б.Пүрэвдагва: Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааны асуудлыг яаралтай шийднэ
2026-10-11 14:15:19
Ар, Өвөр Монголын бөхчүүдийн халз барилдаан өндөрлөв
2026-10-11 13:18:30
Б.Батнамсан, Д.Ганбат, Н.Баярмагнай нар “Мастер”-уудын дэлхийн аварга боллоо
2026-10-11 10:25:44
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |