Шар өнгө, жихүүцэм хүйтэн, хагдарч буй цэцэгс, нүцгэн моддод би дургүй. Гэвч навчис өнгөө гээж, хав халуун, дүв дүүрэн намар цаг зүрхний минь хаалгыг тогшоод аль хэдийнэ ороод иржээ. Угтаа дургүй зүйлс минь атал сэрүүхэн энэ намраар сэтгэл, бодол хоёр минь холын хол ууланд оччихоод мөчрөөсөө унах навч адил надад амар амгаланг авчрах нь таатай хэдий ч зөөлөн гунигийг ч мөн мэдрүүлээд амжина.
Уйтай модод, гандсан цэцэгс нь хэзээ ч үзэсгэлэнтэй байгаагүй мэт гундуу болчихно. Үүрд ийм л байх мэт гүн шаргал өнгө сэтгэлд дулаахан ч цээжинд хөндүүрлээд, нүүдлийн шувууд нутгаа сэлгэж, нүцгэн модод ганцаар хоцрох үед л маргааш дэндүү чимээгүй санагддаг болохоор намар миний зүрхэнд хоосон болчихдог.
Намар ирэн шаргалтах үед хаа нэг тийшээ ногоон өнгө шиг замхарч, нүүдлийн шувуудыг хөлөглөн хорвоогоор тэнүүчилмээр, хийсэн одох навч болон явмаар болох хачин хүслүүд намар л төрөх нь юутай сонин гээч. Тэгээд тэр олон бодол дундаас онцгойрон цаг хугацаа тунаж үлдэнэ. Газар хөглөрөх хатсан навчис нэгэн цагт надтай адил гунидаг байсныг, хөөрч догдолсон мөчүүд итгэмтгий гэнэн байсныг, хорвоог бүхэлд нь хайрлаж чадахаар бардам байсныг ховсдон хувирах цаг хугацаа навчис унах цагаар л гэрчлэх нь намайг хүлээж байсан гэмээр санагдана. Гэсэн ч би намраас зугтдаггүй. Харин ч салхи нь намайг тэврээд, нар нь бүлээцүүлдэг учир зүрхээ навчинд өгөөд өөрөө намарт уусна.
| ЗҮРХНИЙ УЛИРАЛ |
|
2026 оны эхний хагас жилд Монгол Улсын хилээр 4.1 сая зорчигч нэвтэрлээ
2026-07-26 13:55:34
Сэлэнгэ аймагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2026-07-26 13:25:06
“Цэнгэг туул-цэвэр орчин” аяны хүрээнд 8,6 тонн хог хаягдал цэвэрлэлээ
2026-07-26 13:14:43
Зуны аялал, амралтын үеэр бага насны хүүхэд могойд хатгуулах эрсдэл нэмэгдэж байна
2026-07-26 13:14:04
“KIM UN YOUNG CUP 2026” тэмцээнээс 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль авлаа
2026-07-26 09:11:06
Хакүгэцүро А.Сүхбат “Жонидан” зиндаанд түрүүллээ
2026-07-26 09:01:39
Монгол балетын бүжигчид “Байгаль нуур-2026” фестивальд оролцлоо
2026-07-26 08:43:42
Таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
2026-07-26 08:27:25
“Аянга” клубийн охид “KIMUNYONG CUP”-аас 1 мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:49:14
‘’ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГА”-ын өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүллээ
2026-07-26 07:10:00
Чөлөөтийнхөн Б.Будаевын тэмцээнээс 2 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртэв
2026-07-26 07:00:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-26 07:00:00
А.ОЮУН-ЭРДЭНЭ: БНСУ-Д СУРЧ, АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ГЭР БҮЛИЙНХ НЬ ХАЙР, САНАСАН СЭТГЭЛИЙГ ЦЭЦГИЙН БАГЛААГААР МЭДРҮҮЛЭХИЙГ ХИЧЭЭДЭГ
2026-07-26 07:00:00
“MCS”-ИЙН “БЭР”
2026-07-26 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-07-26 07:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-07-26 06:00:00
ГУНИГТ НҮҮДЭЛЧИН
2026-07-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |