Би аравдугаар ангийн сурагч байлаа. Сурагчдын зуны амралт эхлээд удаагүй байсан юм. Зун цаг болохоор малчдын эд ажлын үе эхэлнэ. Тиймээс нар, салхины аагим халуунд хонь, хурга хяргаж, духныхаа хөлсийг гол, мөрөн болтол шахуу суулаа. Хоёр гар хайч ангалзуулсаар байгаад усан цэврүү гүйжээ. Долоо хоног шахам ноцолдож байж хонь хяргаж дууслаа. Чингэвч үүний араас амралт гэж үгүй бөгөөд дараагийн ажил эхэллээ. Зургадугаар сарын 25-ны бар өдөр хэмээн унагаа уяж, гүүгээ саахаар болсон юм. Тиймээс би саарал алаг морио унаад адуугаа бөөгнүүлж ирэхээр болов. Бургасан уурга суналзуулж, дуран бүсэндээ зүүгээд гэрээсээ гаран уулын нурга өгсөн шогшлоо. Намайг явахад аав, ээж “Нар шингэхээс өмнө заавал тууж ирээрэй. Өнөөдөр сайн өдөр ядаж цээрийг нь гаргах юм шүү” хэмээн захисныг бодон, бодон явав.
Тогосын цагаан овоо, Мэлзний хөндийгөөр өгсөж уруудан явсаар өдрийг барж дуусгаад нар шингэхийн үед дуугаа бөөгнүүлээд гэр лүүгээ явж байлаа. Сэрүү татуулсан зуны оройн нар улааран жаргаж, шувуун хөл, элдэв цэцэгсийн үнэр хоолойд аргана. Хөхөө шувуу донгодож, тарвага дошин дээрээ хашхирч байв. Галуутын хоолойг уруудуулан адуугаа туугаад исгэрч явдал саахалтын ахын мотоциклынх нь дугуй хагарсан гээд зогсож байхтай таарав. Ах хүү дугуйгаа нөхөх зуураа сумын сонин, хачин ярина. Тэр үед шингэх нарны туяа Галуутын оргил дээр алтран тусаж байв. Дугуй нөхөж дуусаад ах хүү өврөөсөө шар айраг гаргаж ирээд мотоциклынхоо дохионы нэг гэрлийг тайлж аяга болгоод “Ахын дүү нэг татчих” гэх нь тэр. Би анх удаагаа л шар айраг амсаж үзэх гэж буй нь энэ. Шар айраг гэдэг энэ ундаа эхэндээ адууны шээс ч юм шиг нэг л хачин амттай санагдаж байлаа. Хоёр, гурван хундага татсаны дараа харин дурламаар сайхан амтагдаж байв. Саахалтынхаа ахтай элдвийг ярьж инээлдэх зуураа уусаар байгаад нэг лонх шар айраг хэдийнэ хөнтөрсөн байж билээ. Гэтэл ах тохож явсан богцноосоо дахин нэг 2,5 л шар гаргаж ирлээ. Нэгэнт хамт ууж эхэлсэн надад “Одоо больё. Наран уулын цаана орохоос өмнө гэртээ очъё” гэж хэлэх хүсэл байсангүй. Тиймээс ах хүүтэй хамт шар шимэн саатлаа. Ууж дуусаад ах хүү гэрийнхээ зүг хужаа мотоциклоо хаазлан тоос манарган давхиж одлоо. Чингэтэл би хөл дээрээ тогтож чадахгүй нойтон бургас шиг ганхаж байлаа. Тиймээс гэртээ очих нь бүү хэл хүнтэй таарахаас үнхэлцэг хагарах шахам айж, мөнхүү ичиж байлаа. Согтуу очвол ээж, аавд загнуулж суран бүсний амт үзэх нь ойлгомжтой санагдаж хээрээр гэр хийж хоноглохоор шийдэж тэнгэр ширтэн хэвтлээ. Одод өнгө өнгөөр анивчиж, үүлс дүрс, дүрсээр зэрэглээтээд байх шиг санагдаж байв. Амьсгалах тоолонд нэгэн оныг элээсэн хуучин хөх өвс хажууд сэрчигнэх нь бүүвэйлээд байх шиг мэдрэмжид хөтөлнө. Ийнхүү гараг эрхсийг ширтэж, тал хөх өвсний чимээг сонсож байгаад нойрссон байв.
Хээр хоносон би мандахын улаан нар уулын оройд залрах цагаар адуугаа туугаад гэрийн гадаа очлоо. Бурханы номд заасан ёсоор сайн өдөр нэгэнт дууссан тул манайх унагаа барьж, гүүгээ саахаа хойшлуулсан байв. Ээж, аавд адуугаа олохгүй бараг л нутгийн дов сондуул болгоныг нэгжиж байж олсон шахуу бүлт бүлт үсрэн ярьж суулаа. Энэ зуур дүү цай аягалж өгөхдөө “Агаагаас архи үнэртээд байна” хэмээгээд намайг суран бүсэнд тушаасан юм даа.
| Суран бүс |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |