• Өнөөдөр 2024-04-18

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2022-06-08,   325

ӨНӨӨДӨР ЛХАГВА ГАРАГ
ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХАР ЛУУ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин өчүүхэн ирнэ.
Наран ургах, шингэх: 04.54-20.49
Барилдлага:
Шүтэн барилдлага:
Суудал: Ус
Аргын тооллын зургадугаар сарын 8, Буд гараг. Билгийн тооллын 9, Харцага одтой, хар луу өдөр. Өдрийн наран дөрвөн цаг 54 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архиуух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188