ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САРЫН ТАВАН ШАР ХӨХЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2022-02-21, Даваа гараг
Наран ургах шингэх: 07:48-18:23.
Үс засуулбал: Өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Үл зохилдох
Шүдэн барилдалга: Сансар
Суудал:Шороо
Билгийн тооллын 20, хөхөгчин могой, тэргүүн дагуул- 13 од, суудал шороо, мэнгэ таван шар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Сарын цээр өдөр. Өдрийн сайн цаг нь гахай (21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой. Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой. Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үхэр, тахиа, могой, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу. Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин мод таслах, газар малтах, эм найруулах, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаахад муу.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй |
|