• Өнөөдөр 2024-04-25

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой

2021-07-29,   576

Зуны адаг хөхөгчин хонь сарын таван шар мэнгэтэй, шар бар өдөр.
 
Аргын тооллын: 2021 оны долдугаар сарын 29. Пүрэв гараг
 
Наран ургах, шингэх: 05:25-20:32
 
Үс засуулбал: Өвчин ирнэ
 
Барилдлага: Үл зохилдох
 
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
 
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. /муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр/, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно.

ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-01 10:09:57
    Мөнхсүх: Хулгана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-01 10:08:51
    мөнхсүх: Хулган
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188