• Өнөөдөр 2024-05-05

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2021-07-11,   295

    Өнөөдөр зуны адаг хөхөгчин хонь сарын таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр. Аргын тооллын долдугаар сарын 11, Адъяа гараг. Билгийн тооллын давхаралдсан нэгэн. Найралт эх одтой өдөр.
    Энэ өдөр үс засуулбал нас ахар болно. 
    Наран ургах цаг 05:05, наран шингэх нь 20.21 цаг. Өдрийн барилдлага арвидах бол шүтэн барилдлага нь хурьцахуй юм. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
   Мөн энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйл бүтээхэд эерэг сайн бол гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд, хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эрхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцах өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. 
 

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-11 06:37:42
    Зол: Хулгана сайн муу
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188