• Өнөөдөр 2025-04-20

Б.Бат-Эрдэнэ аваргыг Цэцдийн зөвлөлөөс хасаж, Ч.Санжаадамба аваргыг нэмнэ

2021-06-02,   738

Монголын үндэсний бөхийн холбооны тавдугаар сарын 29-нд хуралдсан Ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.
 
Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарчээ. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар төлөвлөжээ. Энэхүү саналыг МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав гаргасан байна.
 
1.Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
  • Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24 хувь тул,
  • Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18 хувь тул,
  • Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
  • Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр,
 
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
  • Улсын аварга Ч.Санжаадамба,
  • Улсын гарьд Б.Гантогтох,
  • Улсын начин Д.Жанчивдорж,
  • Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,
  • Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу,
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болох аж. Монголын үндэсний бөхийн холбоо ээлжит Тэргүүлэгчдийн хурлаа маргааш 18.00 цагаас хийхээр товложээ.

Б.Бат-Эрдэнэ аваргыг Цэцдийн зөвлөлөөс хасаж, Ч.Санжаадамба аваргыг нэмнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188