Монгол Улсын боксын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт “Ширэн бээлий” клубын боксчин, ОУХМ М.Мягмаржаргал “Токио-2021” олимпын наадамд оролцох эрх авсан сайхан мэдээг монголчууддаа дуулгаад удаагүй байна. Энэ үйл явдал нь монголын эмэгтэй боксчидын түүхэнд анхдагч болон бичигдэж байгаа билээ. Эрэмгий, дайчин, зоригтой, бяртай боксчин М.Мягмаржаргалыг “Түүчээ” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын Төрийн дууллаа дэлхий дахинд эгшиглүүлж, тэмцээндээ амжилттай оролцохоор бэлтгэлдээ шамдан оржээ.
-“Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авсан танд баяр хүргэе. Та гэлтгүй монголчууд ихэд баярлаж хүлээж авлаа шүү дээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би энэ сарын 18-ны өдөр олимпод оролцох эрхтэй болсноо мэдээд маш их баярлаж, үсэрч дэвхэрээд, сэтгэл хөөрсөн, бас айсан сайхан өдөр байлаа. Хамгийн түрүүнд ээж, нөхөр хоёртоо хэлсэн чинь нөхөр минь уйлсан. Би нөхрийнхөө нулимсыг анх удаа үзлээ, гайхлаа. Урмын үгээр маш их тэтгэгдэж байгаа. Олимпын эрх авах нь сайхан байгаа ч маш их хариуцлага ногдож байна. Зөвхөн миний нэр гарахгүй Монгол Улсын нэр гарна шүү дээ гэхээр айдас төрж байна. Гэхдээ чадах бүх зүйлээ хийнэ гэж бодож байгаа.
.jpg)
-Олимп хэзээ эхлэх вэ. Бэлтгэлдээ орсон уу?
-Олимп долдугаар сарын 23-нд эхэлнэ. Харин боксын төрөл нь 25-нд эхлэх юм байна лээ. “Ширэн бээлий” клубтээ суурь бэлтгэлээ орой бүр 18:00 цагаас Төрөө багштайгаа хамт хийж байгаа. Дэлхийн аваргуудтай тулалдаж үзсэн болохоор тактик дээрээ ажиллана. Багш нарын минь зөвлөгөө чухал учраас бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй.
-Та багаасаа л спортод дуртай хүүхэд байв уу. Бөхийн удамтай юу?
-Багаасаа л спортод дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Миний аав Өвөрхангай аймгийн Хархорин, ээж минь Бат-Өлзий сумынх. Аав, ээжийн минь дүү нар барилддаг юм аа. Бөхийн удамтай гэж хэлэхэд болохоор байх. Аав минь намайг “Бөх болгоно” гэдэг байлаа. Сургуулийн сурагч байхдаа жүдо бөхөөр хичээллэж, аймгийн аварага шалгаруулах тэмцээнд орж ялагдснаас хойш жудог орхисон. Сагсан бөмбөгийн дугуйланд явдаг хүүхэд байв. Тэгээд 2010 онд Аварга биеийн тамирын дээд сургуульд орсон. Оюутан ангийн охин боксоор хичээллэдэг байсан болохоор намайг “Боксоор хичээллээд үз” гэж ятгасан.
Анх зүгээр л сонирхож очиж байсан ч өнөөдөр тамирчин болсон байна. 2012 оноос боксын спортоор хичээллэж эхэлсэн. Тухайн үед энэ спортоор “Улсын аварга болъё” гэж бодож байлаа.
Тэгээд улсын аварга шалгаруулах тэмцээнд орж, хамт бэлтгэл хийж байгаа н.Эрдэнэтуяад хожигддог юм даа. Түүнээс хойш улс, ази, дэлхийн аварга болъё гэж зориг шулуудан, өнөөдөртэй золгоод байна. Тухайн үед мундаг тамирчдаас үлгэр жишээ авч, “Тэдний хэмжээнд очих юм сан” гэх хүслээр жигүүрлэж байлаа шүү дээ. 2016 онд БНХАУ-ын Хөх хотод бэлтгэл хийж байхдаа “Рио-2016” олимпын медальтай өөрөөсөө дүү тамирчинг хараад бахархаж, түүн шиг болохыг мөрөөдөж, тоглолтуудыг нь үздэг болсон.
-Танд анх боксоор хичээллэхэд ямар санагдсан бэ?
-Маш хэцүү санагдсан. Манай найз бэлтгэлгүй үедээ маш эмэгтэйлэг байдаг юм. Найзынхаа бэлтгэл хийж байгааг хараад үнэхээр гайхсан. Түүний нүд яахаас ч буцахгүй болчихсон байсан шүү. Найзыгаа хараад айсандаа болоод ч тэр үү анхан шатны дасгалууд нь маш хүнд, хэцүү санагдаж, “Би ч чадахгүй юм байна даа” гэж бодож байлаа.

-Боксоор хичээллэж байгаа хүний нүд хүртэл өөрчлөгддөг юм байна шүү дээ. Түүнтэй адил сэтгэл санаа ч өөрчлөгддөг байх даа?
-Боксын спортоор хичээллэж байгаа хүн эрэмгий, дайчин, зоригтой байхаас өөр аргагүй. Хэл яриа, нүдний харц, сэтгэл зүй гээд бүгд өөрчлөгддөг юм билээ. Боксоор хичээллээд удаагүй байтал ээж надад “Чиний үйлдэл их ширүүн болоод байна” гэж хэлж байсан. Тэгэхээр байгаа байдал хүртэл өөрчлөгддөг юм шиг байна лээ.

-Тулааны талбар дээр гарч өрсөлдөхөд танд ямар мэдрэмж төрдөг вэ. Та ренгинд гарахаас өмнө өөртэйгөө ярилцдаг уу?
-Олон улсын тэмцээнд оролцохдоо “М.Мягмаржаргалын нэр гарахгүй. Монгол Улсын нэр гарна шүү” гэж өөртөө хэлдэг. Харин бэлтгэлийн үед “Чи өнөөдөр л зов. Харин маргааш жарга” гэж хэлдэг. Бэлтгэлээ сайн хийхээр тэмцээн дээр ядардаггүй, өмнө нь хожигдож байсан тамирчнаа хожих юм бол урам авч, бүр ч илүү сэргэдэг. Хэн нэгнийг ялахаар, бүхнээ зориулж хийсэн бэлтгэл санаанд ордог. Бокс гурван минутаар гурван үе тоглодог. Хөндлөнгийн хүмүүс харахад амархан боловч тамирчдад маш хэцүү. Талбайд гарч тулалдахын тулд олон сар, жилийн хүч хөдөлмөр зарцуулдаг шүү дээ.
-Боксчин М.Мягмаржаргал ямар зан араншинтай эмэгтэй вэ?
-Би хүмүүсээс боксчин гэдгээ нуудаг. Хүмүүс надаас “Бокс тоглодог уу” гэж асуудаггүй. Харин “барилддаг уу” гэж асуудаг. Би ширүүн, хатуу харагддаг боловч их зөөлөн сэтгэлтэй. Амархан уйлж, инээж, гомдож, баярладаг. Боксын талбар дээр гараад “Би үхэв л гэж дээ” хэмээн бодож өөрийгөө зоригжуулдаг. Өрсөлдөгч намайг нэг цохиж байхад би заавал хоёр цохих ёстой гэж боддог.
-Таныг зоригжуулж, урам өгдөг хүн хэн бэ?
-Миний эрэгтэй дүү намайг зоригжуулдаг, хурцалдаг, ойлгодог,зөвлөдөг, алдаа дутагдал бүхнийг ил тод хэлдэг.Боксыг надаас илүү мэддэг болсон. Тийм болохоор дүүгээсээ айдаг шүү.
-Сайн тамирчны ард мундаг багш, дасгалжуулагч байдаг шүү дээ. Багш нарынхаа талаар ярьж өгвөл?
-Та өөрийгөө ямар тамирчин гэж боддог вэ?
-Би өөрийгөө дайчин, бяртай гэж боддог. Заримдаа өөрийнхөө бяртай гэдгийг бодитоор мэдэрдэг. Яагаад гэвэл, гаднын тамирчидтай тулалдаж байхад тэд нүдээ аних, цочих нь анзаарагддаг. Тийм болохоор би хүчтэй цохиж байна гэсэн үг. Мэдээж, надад маш их сул тал бий.
-Бокс гэж таны хувьд юу вэ?
- Спорт, тэр дундаа боксын спорт маш хэцүү. Хамгийн сайхан зүйл нь зөв хүн болж төлөвшдөгт л байгаа юм. Спорт бол хүндлэл. Найз нөхөд, хамаатан садан, ах дүү, тамирчин, дарга хэн бүхэнтэй ижил харьцаж чаддаг. Өөрөө ч ийм болсон гэдгээ мэдэрдэг. Боксын спорт миний байж болох хамгийн сайхан орон зай, талбар гэж боддог. Би боксын талбайд гараад өөрийнхөөрөө байж чаддаг. Үүний үр дүнд сайхан хамт олонтой болж олон зүйлийг мэдэрч байна. Бокс бол надад өгсөн бурханы бэлэг. Би боксын спортод бүхнээ зориулж, түүгээрээ өдөр бүр хичээллэдэг. Боксоо зүүдэлнэ, энгийн үед цохилт дадлаараа давтдаг. Тэмцээн үзэхээрээ өөрийн эрхгүй цээж хөдөлдөг. Энэ бүхэн боксын спортод уусч, шингэсний илрэл гэж боддог юм аа.
-Боксын спортоор хичээлэхээр төлөвлөж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?

| М.МЯГМАРЖАРГАЛ: Нөхөр минь намайг олимпын эрх авсныг сонсоод уйлсан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |