• Өнөөдөр 2025-02-06

Монгол Улсын ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД түүхэндээ анх удаа олимпын эрх авлаа

2021-03-20,   911

Катар Улсын Дохо хотод Дэлхийн ширээний теннисний холбооноос зохион байгуулж буй олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 50 гаруй улсын шилдэг тамирчид бүсчлэн оролцож байна. Манай улсаас ОУХМ Э.Лхагвасүрэн, спортын мастер Ж.Мөнхзориг, Б.Должинзуу, Б.Болор-Эрдэнэ нар тэмцээний Зүүн өмнөд Азийн хэсэгт тогложээ.
Энэхүү хэсэгт 12 орон өрсөлдөж, Монгол Улсын шигшээ багийн тамирчин Б.Болор-Эрдэнэ, Э.Лхагвасүрэн нар Токио-2020 олимпын наадамд оролцох эрхээ авчээ.

 


Монгол Улсын ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД түүхэндээ анх удаа олимпын эрх авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188