“Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулсан Улсын харцага цолтой найман бөхийн барилдаанд ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Төрөөгийн Баасанхүү харцага түрүүллээ. Тэрбээр Увс аймгийн Тэс сумын Нуур багаас төрсөн улсын цолтой дөрвөн бөхийн нэг. Улсын заан Д.Бумбаяр, Д.Жаргалбаяр, начин Д.Нэгдэл гуайтай нэг багт төрж өсөж, нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа хүчтэнүүдийн үргэлжлэл. Шилдэг найман харцагын барилдаанд түрүүлж, дэвжээнээсээ дөнгөж буугаад, бидэнтэй баярын сэтгэгдлээсээ хуваалцсаныг уншигч танд хүргэе.

Тэрбээр Улаангомын “Улаан гуталт” дэвжээг байгуулсан аймгийн арслан Ю.Баттогтоход шавь орж, бөхийн гараагаа эхэлж байжээ. Анх 13 настай байхдаа сумынхаа хүүхдүүдийн өсвөрийн барилдаанд түрүүлж, алтан медаль өвөртлөөд харьж байсан түүхээ хаана ч ярих дуртай гэнэ. Овооны наадамд зодоглох гэж буй ахыгаа дэмжихээр очсон тэрбээр өсвөрийн барилдаанд барилдах шийдвэр гэнэт гаргаж, өөрөө ч итгэхээргүй амжилт үзүүлсэн нь түүний бөхийн спортыг сонирхох хүч нь болсон аж. Тэр түүнээс хойш буюу 2013 оноос бөхийн спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьж, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд бүтээсэн амжилттай, бүтээх хүслээр дүүрэн яваа нэгэн. Мөн үүнээс гадна түүний дэрсхэн өссөн хоёр ах нь түүнийг бөхийн спортод дурлуулсан гэдэг. Харин аав нь түүнийг анх барилдахад нь тийм ч дуртай байгаагүй гэдэг юм билээ. Учир нь, цаг нь болоогүй гэж хүүгээ харзнаж, хайрласан хэрэг биз ээ.

Т.Баасанхүү харцага шилдэг найман харцагын барилдаанд долоо барилдаж, таван даваагаар түрүүлсэн юм. Харин Завхан аймгийн Отгон сумын харьяат Улсын харцага “Даян” дэвжээний бөх Т.Бэгзсүрэн тав давж, хоёрдугаар байрт шалгарсан билээ.
Түүнээс “Сайн байна уу, та. Бөхийн хорхойтнуудаа баярлуулж, ойрдоо үзээгүй уран сайхан барилдаан үзүүлж, шилдэг найман харцагын барилдаанд түрүүлсэн танд баяр хүргэе” гэхэд тэрбээр “За, маш их баярлалаа. Нөхцөл байдлаас шалтгаалаад ойрдоо барилдаан болоогүй учраас их догдолж, гоё барилдаан гаргах юм сан гэж их хичээлээ. Сайхан барилдаан болсон болохоор сэтгэл хангалуун байна” хэмээн амьсгаагаа даран байж, даруухан хариуллаа.
.jpg)
Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж, бүтэн өдрийн турш цэнхэр дэлгэцийнх нь өмнө уясан харцгуудын барилдаанд улсын шилдэг найман харцага зодоглосон. Хүч, бяр нь тэнцүүхэн шилдэг харцагуудыг нэг дор харах үзэгчдийн хувьд ярих юмгүй сайхан биз ээ. Түүнээс “Хүчтэй өрсөлдөгч хэн байв” гэж асуухад
“Улсын харцага Д.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, Х.Анар, Т.Гантулга, Ц.Одбаяр, А.Цацавшир нарын шилдэг бөх барилдсан. Харцага цолтой бөхчүүдийн анхны халз барилдаан гэдгээрээ онцлог байлаа. Бөхчүүдийн хувьд бүгд л ижил тэнцүүхэн хүчтэй өрсөлдөгчид байсан шүү. Харцагууд хүч, бяр тэнцүүхэн гэж болно” гэсэн юм.
“Халз барилдаанд барилдах саналыг анх хэрхэн хүлээж авав” гэхэд минь тэрбээр “Анх Улсын харцага цолтой 10 бөх барилдана гэж байсан ч нөхцөл байдлаас болоод найман бөх барилдлаа. Монгол Бөхийн холбоо, “Хийморь” төслийг зохион байгуулагчид анх санал тавьсан. Барилдаан болох гэж байгаа учраас дуртай хүлээж авч, “Дэвжээндээ гарья” гэж зорьсон юм аа. Бөх сонирхогчид, хорхойтнуудаа баярлуулж, түрүүлсэндээ баяртай байгаа” гэлээ.

“Дөрвөн гарын алинаар нь ч мэх хийхийг учраа бөх нь мэдрэхгүй
Дөч, тавин мэхнийхээ алийг даалгахыг үзэгч олон мэдэхгүй
Төрсөн биенээсээ давсан бяртайг Монголын хүчтэнүүд андуурахгүй
Төрөөгийн Баасанхүү төрчихсөн бөх өө
Монгол даяар андахгүй ээ” гээд таны үнэнч фэнүүд дөрвөн мөрт хүртэл зохиочихсон байна лээ. Бэлтгэлээ хэр хангасан бэ” гэтэл “Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалаад бэлтгэл бараг хийгээгүй. Гэхдээ барилдаан болохын өмнөхөн буюу хөл хорио тавьсаны дараа зааландаа ганц, хоёр удаа бэлтгэлээ хийсэн. Өнөөдөр (өчигдөр) байгалийн гамшигт үзэгдэл болсоны улмаас сум орон нутагт минь болон зарим газарт цахилгаан тасарсан юм билээ. Тэгээд харцагуудын барилдааныг үзэж чадаагүй олон хүн сэтгэл дундуур байгаа байх. Гэхдээ намайг дэмжиж, харах гэж яарч, яах бол гэж дээлийн минь захыг мушгиж суусан түмэн олондоо баярлалаа. Цаашид цаг сайхан болохоор та нартаа олон гоё уран барилдаан үзүүлэх юм сан гэж хичээнэ ээ” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.


Тэрбээр 2009 онд төрсөн ах Т.Мягмаржавтайгаа Увс аймгийн наадамд үзүүр түрүүнд үлдэж байсан түүхтэй. Увсынхан тэр жил “Төрөөгийн хоёр хүү аймгийн наадамд үзүүр, түрүү булууцалдахаар тунаж үлдээд байна” гээд шуугиж байсан гэдэг. Харин тэр наадмаар ах Т.Даваажав нь түрүүлж, аймгийн арслан, Т.Баасанхүү үзүүрлэж, аймгийн заан цол хүртэж байсан юм. Ингэж Төрөө гуайн хоёр хүү нэг наадам тунаж, нэг өдөр аймгийн цолтнууд болж байсан ховорхон түүхийн эзэд билээ. Харин Т.Баасанхүү 2012 онд Өмнөговь аймгийн наадамд зодоглон түрүүлж, аймгийн арслан болж байжээ.
Ингэж тэр улсын цолтой бөх болохоор зүтгэсээр 2016 онд Улсын харцага цолонд хүрсэн юм. Урагшаа гишгэж, санаачилга гаргаж барилдана гэсэн зорилго өвөртөлж, “Хийе гэж бодсон мэхээ хийж чадахгүй унавал дараа нь харамсахад хүрнэ” гэж тэр зүтгэсээр өнөөдрийн энэ амжилтыг бүтээсэн юм билээ. Харин үзэгчид тэр дундаа Увс аймгийн Тэс сум, Нуур багийнхан түүнийг жил жилийн наадмаар цолоо ахиулаасай гэж хүсэж, захыг нь мушгиж, “Далийхад нь хамт далийж, давахад нь хамт давж” суудаг юм билээ.
| УЛСЫН ХАРЦАГА Т.БААСАНХҮҮ: “Сайхан барилдаан гаргах юм сан” гэж их хичээж, барилдлаа |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |