Гуравдугаар сарын 5. Ташкент Их Дуулга тэмцээний эхний өдөр
-Эмэгтэйчүүдийн -48 кг жинд МУГТ М.Уранцэцэг -48 кг жингийн А хэсгийг толгойлон барилдаж, эхний тойрогтоо хийлж, хоёр дугаар тойрогтоо Энэтхэг Улсын тамирчин Л.Шушиляа Дэвитэй учраа таарч, хэсгийн аваргын төлөө Италын жүдоч М.Франческатай, хагас шигшээд Сербийн тамирчин С.Андреа, шигшээ барилдаанд Японы тамирчин Нацүми Цүнэдог учраа таарч, ялалт байгуулснаар алтан медалийн болзол хангасан.
-Эрэгтэйчүүдийн -60 кг жингийн А хэсэгт манай орны жүдоч Л.Өнөболд, С хэсэгт Э.Ариунболд нар барилдаж, Л.Өнөболд эхний тойрогтоо хийлж, хоёр дугаар тойрогтоо Афганистан Улсын жүдоч Д.Саедыг ялж, гуравдугаар тойрогтоо Японы тамирчин Р.Нагаяамад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Э.Ариунболд эхний тойрогтоо хийлж, хоёр дугаар тойрогтоо Турк Улсын тамирчин А.Михракд унаж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
-Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн А хэсэгт Б.Хорлоодой, С хэсэгт Л.Сосорбарам нар барилдсан. Б.Хорлоодой эхний тойрогтоо Итали Улсын тамирчин К.Мартинаг ялж, хоёрдугаар тойрогт Японы тамирчин Абэ Үтад ялагдсан. Харин Л.Сосорбарам эхний тойрогтоо Португалийн тамирчин Д.Ёонаг ялж, хоёр дугаар тойрогтоо Узбекстаны бөх К.Диеонаг ялж, хэсгийн аваргын төлөө Ж.Бакёныг ялж, хагас шигшээд Сербийн тамирчин П.Надездаг ялсан. Гэвч шигшээ барилдаандаа Японы бөх Абэ Үтатай барилдах байсан ч хөлний бэртлийн улмаас барилдаж чадалгүй мөнгөн медаль хүртэв.
-Эрэгтэйчүүдийн -66 кг жингийн С хэсэгт Г.Хэрлэн, Д хэсэгт Ё.Басхүү нар барилдсан бол Г.Хэрлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбекстаны тамирчин Т.Махридиныг, гуравдугаар тойрогтоо Перу Улсын жүдоч П.Хуаныг ялсан ч хэсгийн аваргын төлөө Оросын тамирчин Г.Арамд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекстаны тамирчин Н.Сардорт ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Ё.Басхүү эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Францын жүдоч Ли Блоуч Килианыг ялж, гуравдугаар тойрогтоо Беларусын жүдоч М.Димитрыг, хэсгийн аваргын төлөө Узбекстаны жүдоч Н.Сардарыг, хагас шигшээд Оросын тамирчин Г.Арамыг ялсан боловч шигшээ барилдаанд Солонгосын тамирчин Ан Баулд торгуулиар ялагдсанаар мөнгөн медалийн болзол хангасан юм.
-Эмэгтэйчүүдийн -57 кг жингийн Б хэсэгт МУГТ Д.Сумъяа, С хэсэгт Л.Энхрийлэн нар хүч үзсэн. МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Узбекстаны тамирчин Ермагтановаг ялсан ч гуравдугаар тойрогтоо Сербийн тамирчин П.Марикад ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин Л.Энхрийлэн эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Израил Улсын жүдоч Нелсон Леви Тимнад ялагдаж үзэгчдийн суудалруу шилжсэн юм.

Гуравдугаар сарын 6. Ташкент Их Дуулга тэмцээний хоёр дахь өдөр
-Тэмцээний хоёр дахь өдрийн эрэгтэйчүүдийн -73 кг жингийн А хэсэгт Г.Одбаяр, Д хэсэгт Ц.Цогтбаатар нар барилдсан. Г.Одбаяр эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Беларусын жүдоч Ш.Вазимыг ялсан ч гуравдугаар тойрогтоо Армен Улсын жүдоч Карапетанд Фердинандад ялагдсан. Харин Ц.Цогтбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Португалийн жүдоч Фернандо Яаог, гуравдугаар тойрогтоо Узбекстаны жүдоч Сулямонов Голибёныг, хэсгийн аваргын төлөө Оросын тамирчин Прокопчук Егеныг, хагас шигшээд Узбекстаны жүдоч Номонов Омбдихоныг, шигшээ барилдаанд Казахстан Улсын жүдоч Зансая Смогуловыг ялснаар алтан медаль хүртсэн юм.
-Эмэгтэйчүүдийн -63 кг жингийн Б хэсэгт Б.Ганхайч эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Алжер Улсын жүдоч Белкади Аминаг, гуравдугаар тойрогтоо Польшийн жүдоч Оздоба-Бла Агатаг, хэсгийн аваргын төлөө Оросын тамирчин Даря Давидовог ялсан боловч хагас шигшээд Японы тамирчин Таширо Микүд ялагдсан юм. Улмаар хүрэл медалийн төлөө Их Британийн жүдоч Ливсэе Амид ялагдсанаар шагналт тавдугаар байранд шалгарсан.
-Эрэгтэйчүүдийн -81 кг жингийн А хэсэгт Н.Дагвасүрэн, С хэсэгт Саед Моллай нар барилдсан юм. Н.Дагвасүрэн эхний тойрогтоо Афгенистан Улсын жүдоч Жабар Хил Файслыг, хоёрдугаар тойрогтоо Бразилын жүдоч Сантос Эдуардо Юдиг, гуравдугаар тойрогтоо Узбекстаны жүдоч Турсинв Сухробыг ялсан боловч хэсгийн аваргын төлөө Бельги Улсын тамирчин Кассе Матиасд ялагдсан. Улмаар дагах барилдаанд Болгар Улсын тамирчин Иванов Лваялод ялагдаж, долдугаар байрт шалгарч, үзэгчдийн суудалд шилжсэн. Харин Саед Моллай эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Солонгос Улсын тамирчин Лий Мүн Жинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
-Эмэгтэйчүүдийн -70 кг жингийн Д хэсэгт Ц.Энхчимэг эхний тойрогтоо Узбекстаны бөх Холмурдова Фарангизд ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсэн.

Гуравдугаар сарын 7. Ташкент Их Дуулга тэмцээний сүүлийн өдөр
-Эрэгтэйчүүдийн -90 кг жингийн С хэсэгт Г.Алтанбагана эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Эстони Улсын жүдоч Калулаид Клен Кристоферд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
-Эмэгтэйчүүдийн +78 кг жингийн Б хэсэгт Э.Гандиймаа эхний тойрогтоо Узбекстаны тамирчин Илматова Ринатад ялагдаж, Их Дуулга тэмцээнийг өндөрлүүлсэн.
-Эрэгтэйчүүдийн -100 кг жингийн Б хэсэгт Л.Отгонбаатар, С хэсэгт Б.Гончигсүрэн нар барилдав. Л.Отгонбаатар эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогтоо Азербайжаны жүдоч Мирзаев Асланг, гуравдугаар тойрогт Гүрж Улсын тамирчин Чиковани Гёргиг ялсан боловч хэсгийн аваргын төлөө Узбекстаны тамирчин Худоебэрдив Аклумордбект ялагдсан. Улмаар дагах барилдаанд Узбекстаны тамирчин Туробоев Уткербекыг ялж, хүрэл медалийн төлөө Узбекстаны тамирчин Туробоев Муцаффарбект унаж, шагналт тавдугаар байранд шалгарсан юм. Б.Гончигсүрэн эхний тойрогтоо Болгар Улсын жүдоч Дичев Даниэлийг, хоёрдугаар тойрогтоо Эстони Улсын жүдоч Минаскин Григориг, гуравдугаар тойрогтоо Узбекстаны жүдоч Пулатов Шахбозтой таарч барилдан ялалт байгуулсан ч хэсгийн аваргын төлөө Никифоров Томад ялагдсан. Улмаар дагах барилдаанд Болгар Улсын жүдоч Швирид Микетаг, хүрэл медалийн төлөө Узбекстан Улсын жүдоч Худоебэрдив Аклумордбекыг ялснаар хүрэл медаль хүртсэн юм.
-Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн С хэсэгт Ө.Дүүрэнбаяр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогтоо Оросын жүдоч Кривобоков Антонд ялагдсан.
О.БАТ-ЭРДЭНЭ
| Манай жүдочид Ташкентын Их Дуулга тэмцээнийг нийт медалийн тоогоороо хоёрт орсон амжилттай өндөрлүүллээ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |