• Өнөөдөр 2026-09-27

С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов

     Гавьяат тамирчин марафон гүйгч  Б.Сэр-Одын охин С.Номин-Од 54 жилийн өмнө тогтоосон, түүнээс хойш эвдэгээгүй байсан  Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Өчигдөр Азийн наадмын хөнгөн атлетикийн эмэгтэйчүүдийн 110 метрийн саадтай гүйлтийн уралдаан боллоо. Энэхүү уралдаанд 1972 онд тогтоосон 15.4 секундын Монгол Улсын рекорд дээд амжилтыг МУГТ Б.Сэр-Одын охин С.Номин-Од 14.98 секундээр шинэчлэн тогтоов.

  Ийнхүү 54 жилийн турш хадгалагдсан Монгол Улсын рекорд шинэчлэгдлээ. МУГТ Б.Сэр-Одын охин С.Номин-Од марафонч аав, дасгалжуулагч ээж О.Оюунтуяагийн хамт Азийн наадамд өрсөлдөж байна.

 


 

 


С.Номин-Од 54 жилийн өмнөх Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоов
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188