Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын цэрэг спортын “Дөл” тоглолт эхэллээ. Тус тэмцээн нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгож, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилготой ажээ.
Тэмцээний нэгдүгээр үе шатыг сургуулиуд дотооддоо зохион байгуулж шалгарсан нэг, нэг шилдэг баг ийнхүү хоёрдугаар шатанд өрсөлдөж байна. Аймагтаа тэргүүлсэн баг улсын аварга шалгаруулах "Дөл" тэмцээнд Дархан-Уул аймгаа төлөөлөн оролцоно.
Энэхүү тэмцээний арван төрөл, ангилалд Дархан-Уул аймгийн ЕБ-ын 13 сургуулийн 140 сурагч оролцож байна. Энэ жилийн тухайд дроны ангилал нэмэгдсэнээрээ онцлог юм байна.
.jpg)
.jpg)
.jpg)
| Цэрэг спортын “Дөл” тоглолт эхэллээ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |