Улсын аварга О.Хангай дархан аварга цолны болзол хангахад 11 хоног дутуу байна гэнэ. Ховдын хүчтэнүүд О.Хангайгаа дархан аварга болгочихоод шинэхэн улсын гарди, заан, начинтай болохоор “шунаж” байгаа ч гэнэ. Архангайнхан М.Бадарчаа байдгынхаа баруун хойно залчихаад “багтарч” байгаа сурагтай. Энэ жил Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэдээ итгэл хүлээлгэж, дээлийнх нь захыг битүүхэн мушгиж байгаа гэнэ. Харин Булганыхан зургаан начиндаа хачин их итгэж, хаанаас нь ч барьсан, хав дөрвөлжин золгосон харцага цолны болзол баараггүй гэж горьдож байгаа сурагтай. Өнгөнд нь Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Б.Төвшинтөгс начнаа зүтгүүлж байгаа гэнэ. Сэлэнгийнхэн Б.Орхонбаяр арсланг мөн ч их хүлээж байна. Заалны барилдаан гараад ирэхийг нь, зүлэг ногоон дэвжээндээ аварга болчихоод аархаж байхыг нь харах сан гэхээс байж ядаж байгаа. Увсынхан Н.Батсуурь аваргыг дахин түрүүлэхийг мөрөөдөж, Завханыхан М.Лхагвагэрэлийг цолоо ахиулахыг нь хүлээж байна. Ер нь аймаг, аймгийнхан улсын цолтнуудаа урагштай барилдахыг, “жараахай”-нуудаа улсын цолонд хүрэхийг нь хүлээж байнаа. Харин монголчууд сайхан наадам, сэтгэл тэнүүн баярыг хүлээж байна даа.
Үндэсний их баяр наадмын шөвгийн найман бөхийн таамаг хүргэж байна.

Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж яваа хүчтэний нэг яах аргагүй Оргихын Хангай. Даруухан хэрнээ даацтай аварга. Тэрбээр цолоо ахиулж, дархан аварга цолонд хүрэх нь цаг хугацааны асуудал. Энэ жил үү, ирэх жилийн наадам уу гэдэгт бөхийн хорхойтнууд бооцоо тавьж байгаа сурагтай. Гэхдээ жинлүүрийн тухай энэ жилийн наадмыг зааж, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын түрүү О.Хангай гэж нэрлэж байна.
Өнгөрсөн намраас хойг Бөхийн өргөөнд улсын цолтой бөхчүүдийн 50 барилдаан болжээ. Хамгийн олон барилдаан болсон жилид О.Хангай хамгийн олон түрүүлж, түмэн олныг баясгаад байна. Тодруулбал, О.Хангай аварга жилийн дотор есөн удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж, хоёр удаа шөвгөрчээ. Ингэснээр О.Хангай аварга 35 дахь түрүүгээ аваад байгаа юм.

Ховдын хүчтэн Б.Бат-Өлзий яах аргагүй л сайн байна. О.Хангай аваргатай энэ тэнцүү үзэж, заалны барилдаан энэ жил найман удаа түрүүлээд байгаа. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий нь 1992 оны зургадугаар сард төржээ. Тэрбээр үндэсний бөхөөр “Алдар” спорт хороо, “Монтед” констракшн, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-д харьяалагддаг. Б.Бат-Өлзий анхны цолоо 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан цол хүртэж байсан. Түүний дараа 2013 онд цэргийн начин, аймгийн харцага цол хүртсэн. Харин удаах жилийн Ховд аймгийн баяр наадамд үзүүрлэн аймгийн заан цол хүртэж байсан бол тэр жилдээ Орхон аймгийн баяр наадамд найм даван түрүүлж аймгийн арслан цолоо хүртэж байжээ. Тэрбээр 2015 онд анхны улсын наадамдаа дөрвийн даваанд өвдөг шороодож байсан бол 2016 оны улсын баяр наадамд зургаа даваг шөвгөрч улсын харцага цол хүртсэн. 2019 онд Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадамд тав даван шөвгөрч чимэг нэмжээ. Харин Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд долоо давж улсын заан цол хүртээд буй. Б.Бат-Өлзийд ганцхан харуусал бий. Тэр цар тахлын жилийн “наадам”-д түрүүлсэн. Гэхдээ тэр жилийн барилдаанаар цол олгоогүй.

Б.Зоригтбаатар харцага энэ жилийн таамагт зүй ёсоор нэрлэгдэж байна. Уран, хурц барилдаантай түүнд монголчууд хайртай. Түүний барилдааныг үзсэн хэн ч уухайлж, омогшихгүй байхын аргагүй.
Улсын харцага Б.Зоригтбаатар Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат “Бөхбилэгт” дэвжээний бөх. Тэрбээр жирийн нэгэн малчин айлын хүүхэд. Таван ах, хоёр эгчтэй айлын отгон хүү. Багасаа морин дэл дээр хийсэж, хээрийн салхинд дуулж явсан гэдэг. Хашин морьтой хонь, хурга хариулж, хурдан хүлэг унан олон ч наадамд түрүүлж байжээ. Түүний аав Батсүх сумынхаа наадамд дөрөв түрүүлж, гурав үзүүрлэсэн түүхтэй.2012 онд Архангай аймгийн Хайрхан суманд өсвөр үеийн Аймгийн аварга шалгаруулах барилдаан болжээ. Энэхүү барилдаанд Б.Зоригтбаатар анх удаа зодог шуудаг өмсөн барилдаж түрүүлсэн нь түүний цаашдын бөх болох хүсэл, мөрөөдлийг эхлэл болсон байдаг. Мөн энэ үеэр Батбаяр багштайгаа анх таарсан бөгөөд түүнд багш нь “Чи бөх болох уу. Би Хангарьд спорт хороонд багшилдаг. Бөх болохыг хүсвэл намар хүрээд ирээрэй” гэжээ. Тиймээс Зоригтбаатар хуруу даран намрыг хүлээж, цүнхтэй хувцсаа үүрээд багшийндаа очиж байжээ.Анх арваннэгдүгээр ангиасаа багштайгаа хамт бэлтгэж хийж эхэлсэн тэрбээр заалны барилдаануудад барилдаж эхэлсэн цагаасаа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээж, уран хурц барилдаанаараа “Цахилгаан зоригоо” гэх нэрийг бөхөд хайртай ард түмнээсээ хүртсэн. Тэрбээр 2020 АХ-ын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж "Улсын харцага" цол хүртсэн. 2022 АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Аззаяагаар дөрөв, аймгийн арслан Т.Сайханжаргалаар тав, аймгийн хурц арслан Б.Лхагвадоржоор зургаа давж чимэг нэмсэн.

Жил жилийн бөхийн таамагт Н.Батсуурь аварга дээгүүр нэрлэгддэг. Энэ жил ч түүний их шөвөгт үлдэнэ гэдэгт монголчууд итгэж байна. Үндэсний бөхийн даян аварга Намсрайжавын Батсуурь Увс аймгийн Ховд суманд мэндэлжээ. Түүнд Батсуурь гэдэг нэрийг аав нь өгчээ. Түүний өвөө Ж.Гэлэг дархан аварга Ш.Батсууриар тав давж улсын начин болж байсан учир уг нэрийг түүнд хайрласан байна. Даян аварга Н.Батсуурь багадаа чөлөөт бөх, жүдо бөхөөс гадна гимнастикийн дугуйланд хичээллэдэг байсан гэдэг. Тэрбээр үндэсний бөхөөс гадна жүдо бөхөөр хичээллэдэг байсан. Жүдо бөхийн ОУХМ цолтой. Батсуурь 2010 оноос жүдогоор эрчимтэй хичээллэсэн. 2011, 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд дараалан түрүүлсэн. Азийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой хүрэл медальтай. 2006 онд 19 настайдаа Ховд аймгийн наадамд тав давж аймгийн начин цолыг хүртсэн. Энэ нь түүний үндэсний бөхөөр авсан анхны цол юм. 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн барилдаанд түрүүлж аймгийн арслан болж цолоо ахиулсан. Н.Батсуурь 2013 оны наадмаар аавынхаа цолонд хүрч улс харцага цолтон болсон юм. 2014 оны улсын наадамд түрүүлж анхны түрүүгээ хүртсэн билээ. 2018 оны ардын төрийн наадамд босоо түрүүлж Монгол Улсын аварга цолтон болсон. Дэлхийн мэргэжлийн бөхийн барилдааны аварга бөх. Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга бөх билээ.
Харин бага шөвгийн таамагт улсын начин С.Амарсайхан, улсын харцага Г.Ганхуяг, улсын заан М.Лхагвагэрэл, аймгийн арсан Н.Өсөхбаяр нар байна.
| УЛСЫН БАЯР НААДМААР О.ХАНГАЙ ТҮРҮҮЛЖ, Б.БАТ-ӨЛЗИЙ ҮЗҮҮРЛЭЖ, Н.БАТСУУРЬ, Б.ЗОРИГТБААТАР ШӨВГӨРНӨ |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |