• Өнөөдөр 2024-05-10

Дэлхийн “Их дуулга”-д “Улаанбаатар ММС Энержи” баг тавдугаар байрт орлоо

2022-08-21,   253

 

   Сагсан бөмбөгийн 3х3-ын дэлхийн цуврал тэмцээний нэг, оны дөрөв дэх их дуулга "Лозанн мастерс" Швейцарийн Лозанн хотод хоёр өдөр болж өндөрлөлөө. Дэлхийн шилдэг 14 баг оролцсон тус тэмцээнд “Улаанбаатар ММС Энержи” баг оролцон тоглосон. Манай багийн бүрэлдэхүүнд Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Сир Стев, Ц.Отгонжаргал нар тоглосон. Тэд хасагдах шатанд  Сербийн "Ub Huishan NE" багтай тоглож 21-17 харьцаагаар хожигдож тавдугаар байрт орлоо.

    Манай баг “С” хэсэгт багтсан бөгөөд эхний тоглолтоо Бельгийн Антверп хийж 16-21 харьцаагаар хожсон бол хэсгийн сүүлийн тоглолтоо Сербийн Белград багтай хийж 19-21 харьцаагаар хожигдсон байна. Улмаар Белград болон Антверп багууд 11-21 харьцаагаар Антреп хожсоноор багууд гурван биенээ тойрч “Улаанбаатар ММС Энержи” баг хэсгээ тэргүүлсэн аж.

   Харин тус тэмцээнд манай багийг хожсон Сербийн "Ub Huishan NE" баг түрүүлжээ.  Шинэ улирал эхэлснээс хойш 3х3-ын дөрвөн их дуулга зохиогдсоны бүгдэд нь ийнхүү Сербийн баг түрүүлээд байна.

 


Дэлхийн “Их дуулга”-д “Улаанбаатар ММС Энержи” баг тавдугаар байрт орлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188