Бөхийн төрлүүдийн U15 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн Бахрайн Улсад үргэлжилж байгаа билээ. Энэ сарын 4-ны өдөр буюу даваа гарагт чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангилалд манай улсаас хоёр бөх хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 57 кг-д Дархан-Уул аймаг, "Эрхэт Майнинг" компанийн тамирчин Мягмарсүрэнгийн Сумъяабазар, 75 кг-д Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин Энхбатын Бямбадорж нар хүрэл медалийн эзэд болжээ. Харин 38 кг-д Б.Анартулга, 41 кг-д У.Буянхишиг, 44 кг-д А.Мөнхтөгс, 48 кг-д М.Аманбек нар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсан байна.
Ташрамд дурдахад, Чөлөөт бөхийн "U20" насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорин барилдах Монголын залуу бөхчүүд өнөөдөр Бахрайныг зорижээ.
| Монголын чөлөөт бөхийн тамирчид Бахрайн Улсыг зорилоо |
|
Их Британид “Чингис хаан, Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ
2026-06-28 12:31:58
Муайтайн дэлхийн аваргаас 3 алт, 5 мөнгө, 8 хүрэл медаль хүртжээ
2026-06-28 07:00:00
Элчин сайд Г.Хулан Вьетнамын Дак Лак мужид ажиллав
2026-06-27 18:12:09
Д.Амарсанаа НҮБ-ын ЭАБХУХ-ны гишүүнээр сонгогдов
2026-06-27 10:32:49
2026-06-27 10:26:19
Э.Хүслэн шатрын дэлхийн аваргын VI байр эзэллээ
2026-06-27 08:46:26
Буриадад Зүүн Хойд Азийн бүс нутгийн захиргаадын холбооны хурал боллоо
2026-06-27 08:27:14
2026-06-27 08:03:45
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |