• Өнөөдөр 2024-04-25

Г.Ганцэцэг Владимир Гулидовын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

2022-06-16,   373

        Владимир Гулидовын дурсгалд зориулсан жүдо бөхийн "Russian Judo Tour" тэмцээн ОХУ-ын  Красноярск хотын Иван Ярыгиний нэрэмжит спорт цогцолборт боллоо. Энэхүү тэмцээнд ОХУ, Беларусь, Монгол, Узбекистан гэсэн гурван орны жүдочид өрсөлдөж байгаа аж. Харин манай улсаас "Хилчин" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Б.Мөнхтуяагийн удирдлагад эрэгтэй найм, эмэгтэй хоёр жүдоч оролцож байгаа юм.

   Тэгвэл тус тэмцээний 57 килограммын жинд спортын мастер Г.Ганцэцэг хүрэл медаль хүртсэн бол 52 килограммын жинд П.Буянхишиг V, 60 килограммын жинд Казирбекийн Ёолк, 66 клограммын жинд Б.Мөнхчулуун VII байрт шалгарлаа.


Г.Ганцэцэг Владимир Гулидовын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188