• Өнөөдөр 2025-03-07

Б.Болортуяа Алматыгийн дэвжээнээс алтан медаль хүртлээ

2022-06-06,   469

  Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. "Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа Алматыгийн дэвжээнээс Монгол Улсын баг тамирчдын хоёр дахь алтан медалийг авч, амжилт гаргалаа.
 
Тэрбээр эзэн орны Айша Улишан, Азербайжаны Лейла Гурбанова, Казахстаны хашир туршлагатай бөх Жюлдиз Эшимова зэрэг бүх өрсөлдөгчөө цэвэр ялав.
 
   Б.Болортуяа 2022 он гарснаас хойш дөрөв дэх тэмцээндээ дараалан аваргалаад байна. Тодруулбал, нэгдүгээр сард Красноярскад Иван Ярыгины, хоёрдугаар сард Стамбулд Яшар Догугийн олон улсын тэмцээн, өнгөрсөн сард Москвад "Мэргэжлийн бөхийн лиг"-т түрүүлээд байгаа юм.

Б.Болортуяа Алматыгийн дэвжээнээс алтан медаль хүртлээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188