• Өнөөдөр 2025-03-07

О.Есүгэн хүрэл медалийн тулаанд ялагдаж тавдугаар байр эзэллээ

2022-05-17,   364

                Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо болж байгаа бөгөөд найм дахь өдрийн тулаан болж өнгөрлөө. Өчигдөр манай хоёр боксчин рингэнд гарснаас -54 кг жинд О.Есүгэн хүрэл медалийн төлөө Тайландын Придакамон Тинтабтайтай тулалдан 3-2 харьцаагаар ялагдаж тавдугаар байр эзэллээ.
 
      Түүний өмнөхөн -57 кг жингийн шөвгийн наймд хүрэл медалийн төлөө тулалдсан М.Намуун Энэтхэгийн Манишад 4-1 харьцаагаар ялагдаж мөн тавдугаар байр эзлээд байв.
 
Ингэснээр Туркийг зорьсон Монголын эмэгтэй шигшээ багийн 9 тамирчнаас хоёр нь тавдугаар байр эзэлж тэмцээнээ дуусгалаа.
 
Бусад тамирчид:
 
-48 кг жинд Ж.Нямсүрэн шигшээ 16-д Венесуэлийн Кадено Рохастай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ дуусгав.
-50 кг жинд Б.Мөнгөнсаран эхний тулаандаа Туркийн Чакиркоглу Бусе Назд ялагдаж тэмцээнээ дуусгасан.
-52 кг жинд Л.Алтанцэцэг шигшээ 16-д шалгарсан Энэтхэгийн Зарин Нихаттай тулалдан 5-0 харьцаагаар ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
-60 кг жинд Г.Бадмаараг эхний шатанд Бразилын Беатриз Ласмин Феррейрад ялагдаж тэмцээнээ дуусгасан.
-63 кг жинд У.Шинэцэцэг эхний шатанд Туркийн Жизем Озерт ялагдан тэмцээнээ дуусгав.
-70 кг жинд Э.Эрдэнэтуяа шигшээ 16-д Польшийн Дариа Парадад ялагдаж тэмцээнээ өндөрлөв.
-75 кг жинд Н.Ану шигшээ 16-д Украины Каролина Махнод ялагдаж тэмцээнээ дуусгав.

О.Есүгэн хүрэл медалийн тулаанд ялагдаж тавдугаар байр эзэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188