“Метро Голдвин Майер” компани, “MGM/UA” телевиз, Израилийн “Тадмор” энтертайнмэнт студи нар хамтран олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга Саид Моллайн амьдралаас сэдэвлэсэн олон ангит кино хийж байгаа юм байна. Тус кинонд Сайд Моллай болон Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер, Израилийн жүдоч Саги Муки нарын нөхөрлөл, жүдо бөхийн үнэ цэнийн тухай түүхийг өгүүлэх гэнэ. 2019 оны наймдугаар сард Токио хотод болсон ДАШТ-д Сайд Моллай хэсгээ тэргүүлж, цааш амжилттай барилдвал Израилийн бөх Саги Мукитай оноолт таарах байлаа. Харин Иран Улс Израильтай дайсагнадаг учир тамирчдаа тус улсын бөхчүүдтэй барилдахыг хориглодог байжээ. Үүнтэй холбоотойгоор Ираны эрх баригчид Моллайг дайсан орны бөхтэй барилдуулахгүйн тулд өмнөх барилдаандаа зориуд ялагдахыг шаардсан гэдэг. Тиймээс дээрх кино нь тухайн үе бодит үнэн, Саид Моллай болон Саги Мукигийн нөхөрлөлийг харуулах учир жүдо сонирхогчид дунд хүлээлт үүсгээд байгаа аж.

| Саид Моллайн амьдралаас сэдэвлэсэн олон ангит кино хийнэ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |