Иргэншлээ сольж, энэ дэлхийн олон улс орноос зөвхөн Монголыг зорьж ирсэн Сайд Моллайг “Дахин иргэншлээ солих болсон тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж эхэллээ” гэх мэдээ амралтын өдрүүдэд цацагдлаа. Бүр тодруулбал, “Монгол Улсын иргэн, манай улсын нэр дээрээс өнгөрсөн 2019 оноос хойш барилдаж байгаа дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Саид Моллай Бүгд Найрамдах Азербайжан Улсын Жүдо бөхийн холбоонд өргөдөл бичиж, тус улсын нэрийн өмнөөс барилдах хүсэлтээ илэрхийлсэн байна” гэх мэдээлэл юм.
Бид энэ талаарх мэдээллийг Монгол Улсын Жүдо бөхийн холбооноос тодруулахад “Одоогийн байдлаар энэ мэдээллийн хариуг албан ёсоор өгөх боломжгүй байна. Холбооны зүгээс мэдээллийг бататгаж, албажуулсны дараа тодорхой мэдээлэл өгөх болно. Сайд Моллай тамирчин одоогийн байдлаар Монгол Улсад байхгүй байгаа. Түүнтэй холбоотой мэдээллийг дараа долоо хоногт албан ёсоор өгнө” хэмээн ихэд нууцалж байгаагаа илэрхийллээ.
2019 онд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын тамирчин Саид Моллай Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлж, хуулийн дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээн авсан байдаг.
Сайд Моллай тухайн үед Монгол Улсын иргэн болох, жүдо бөхөөр Монгол Улсын нэр дээр барилдах чин эрмэлзэлтэй байгаагаа дурдаж, хүсэлтийг нь эерэгээр хүлээж авахыг хүсэж байжээ. Харин тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монгол Улсын иргэн Сайд Моллай хэмээн бүртгэж авч байсан билээ.
Сайд Моллай 1992 оны нэгдүгээр сарын 5-нд Иран Улсад төрж өссөн. Харин унаган нутгаа орхин Герман руу дүрвэж, гурван жилийн өмнө Монгол Улсын иргэн болсон юм. Түүний иргэншлээ солих болсон нь улстөрийн шалтгаантай холбоотой байдаг. Дэлхийн аваргын алтан медалиас атгаад алдсан тэр дарамтад орж, арга буюу ялагдсан байдаг. Тодруулбал, 2019 оны наймдугаар сард Токио хотод зохион байгуулагдсан ДАШТ-д Сайд Моллай хэсгээ тэргүүлж, цааш амжилттай барилдвал Израилийн бөх Саги Мукитай оноолт таарах байсан юм.
Харамсалтай нь, Иран Улс Израйльтай дайсагнадаг учир тамирчдаа тус улсын бөхчүүдтэй барилдахыг хориглодог байжээ. Иймд Ираны эрх баригчид Моллайг дайсан орны бөхтэй барилдуулахгүйн тулд өмнөх барилдаандаа зориуд ялагдахыг шаардсан гэх яриа бий. Тухайн үед Ираны тагнуулынхан тамирчны дэвжээнд очиж, Сайд Моллайг дарамталснаас гадна Тегеран дахь гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлж, Ираны Элчин сайдын яамны төлөөлөгч уулзан сануулга өгсөөр байсан гэдэг. Мөн түүний ар гэрийнхэн хэл дуулгаж, дарамтад байгаагаа, гэрийнхэн нь гадаа олон хүн цугларч, дарамталж байгааг хэлсэн байдаг. Гарц, гаргалгаагүй, хүнд байдалд орсон тэрбээр Бельгийн бөхөд зориуд ялагдаж, Израилийн бөхтэй медалийн төлөө барилдах боломжоо алдсан гэдэг. Мөн хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн бөхөд ялагдсан байлаа. Түүний жинд Иран Улсын тамирчин алтан медаль хүртэж байсан юм. Дэлхийн аваргын дараа Сайд Моллай нутаг руугаа буцалгүй, Европ руу дүрвэж, Герман Улсад орогнож байгаад, Монгол Улсын иргэн болох хүсэлтээ өгсөн билээ. Ингэж Монголын ард түмний алгаа тосон угтаж авч байлаа.
Тэр хэдхэн сарын өмнө монголчуудыг нэгтгэж, нэгэн биеэр оршиход, нэг зүйлийн төлөө залбирахад, уухайлахад, огшиж дуулахад гол хүн нь болж байлаа. Тэр Монголын далбааг Токиогийн тэнгэрт мандуулж, олимпоос мөнгөн медаль хүртэж, монголчуудыг нэг цэгт, нэг цаг дор баярлуулж байлаа. Тийм ээ, тэр “Монголын хүү Молом” гэж дуудуулж, “Миний, чиний аймгийнх” гэж хүртэл талцуулж, тааваар нь жаргааж байлаа.
Харин түүний тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд монголчууд янз бүрээр бичиж байна. Зарим нь “Хүний эрхийн асуудалд хүн бүр оролцох эрхгүй. Тэр хийдгээ хийсэн учраас явах сонголтоо ч өөрөө хийх нь зөв .Бид олигтой дэмжиж, тусалж чадахгүй учраас тэр тийм сонголт хийсэн байх. Түүний буруу биш. Тэр Монгол Улсад ямар ч өргүй. Олимпын мөнгөн медаль манай улсын нэр дээр бүртгүүлж өгөөд явсан. Баярлалаа” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлж байна.Зарим нь “Улс, улс дамжсан ийм хүмүүсийг эртхэн явуулсан дээр. Нас нь харьж яваа түүний оронд залуу тамирчдаа дэмжсэн нь зөв. Хүний хүн хүнийх л байдаг. Тэр эцэст нь хаана ч байсан хамгийн сүүлд нутаг руу буцаж очно” зэргээр бичиж байна.
Тийм ээ, түүний явах эсэх нь ердөө л өөрийнх нь эрхийн асуудал. Харин явах байсан ч, үлдэх байсан ч түүнд бид баярлах хэрэгтэй. Монголын төлөө барилдсан барилдаан, давсан даваа бүрд нь баярлаж, талархах хэрэгтэй. Тэр нэгэн цагт, одоо ч гэсэн Монголын төлөө зүрхээ цохилуулж яваа тамирчин шүү дээ.
Монголын төлөө хийсэн, цаашид хийх барилдаан бүрд чинь баярлалаа, “Монголын хүү” Моллай минь...
| "МОНГОЛЫН ХҮҮ" САИД МОЛЛАЙ МОНГОЛ УЛСАД ӨРГҮЙ... |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |