Унадаг дугуйн мэргэжлийн багийн монгол тамирчид Туркийн цуврал тэмцээнийг амжилттай дуусгалаа. Түүнчлэн маргааш Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Тажикстан улсыг зорих юм байна. Өчигдөр Турк улсад UCI 1.2 ангилалд багтдаг мэргэжлийн “Гюндогмусын гран при” тэмцээн болж, Малайзын “Terengganu” багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ. Харин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia development team”-ээс хамгийн өндөр амжилтыг ОУХМ Б.Мягмарсүрэн үзүүлж 7 дугаар байрт оржээ. Мөн Монголын дугуйчид UCI оноогоо цуглуулсаар чансаагаараа олимпын эрх авах амжилтаа бататгасан хэвээр байна.
Туркийн цуврал тэмцээнээс ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртлээ |
|