АНУ-ын “Доан” их сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан, Болдмаагийн Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 4,5-нд Канзас мужийн Вичита хотод болсон АНУ-ын их, дээд сургууль, коллежийн “NAIA” дивизионы үндэсний аварга шалгаруулах тэмцээний 141 lbs буюу 63.96 кг-ын жинд түрүүллээ. Спортын мастер Б.Бат-Эрдэнэ тус тэмцээнд энэ жил таван барилдаан хийж сүүлийн гурван жил дараалан үндэсний аваргаар тодорсон төдийгүй шилдэг бөхийн шагналыг хүртжээ. Харин “Доан” их сургуульд сурдагоюутнуудаас Б.Одгэрэл 130 кг-ын жинд дөрөвдүгээр байрт тус тус шалгарчээ.
Б.Бат-Эрдэнэ “NAIA” дивизион тэмцээнд түрүүллээ |
|