• Өнөөдөр 2025-03-10

Монголын жүдо академи багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна

2022-03-10,   405

Жүдо бөхийн залуучуудын УАШТ-ийг Архангай аймгийн уугуул спортын мастер Цэрэннадмидын Нэргүйбаатарын нэрэмжит болгон Цэцэрлэг хотноо зохион байгуулагдлаа. Тэмцээнд 22 багийн 199 тамирчин нийт 14 жинд өрсөлдсөн юм. Тэмцээний эмэгтэй төрөлд багийн нийлбэр дүнгээр Архангай аймгийн баг тамирчид гуравдугаар байр, Алдар спорт хороо хоёрдугаар байр, Монголын жүдо академи багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн юм.
Харин эрэгтэй төрөлд багийн дүнгээр Нийслэлийн спортын төрөлжсөн сургууль гуравдугаар байр, Хангай клуб хоёрдугаар байр, Хилчин спорт хороо нэгдүгээр байрыг тус тус эзэллээ.
Архангай аймагт анх удаагаа жүдо бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Энэ тэмцээнд аймгийн тамирчид оролцож, эмэгтэй тамирчид нэг алт, хоёр шагналт байр эзэлж, багийн дүнгээр гуравдугаар байранд орсон бол эрэгтэй баг нь дөрвөн мөнгө, нэг хүрэл медал хүртэж, багийн дүнгээр тувдугаар байранд оржээ.

Монголын жүдо академи багаараа тэргүүлсэн амжилтыг үзүүлсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188