Азийн XIX наадмын шатрын тэмцээнд оролцох эрэгтэй баг тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн 2022 оны хоёрдугаар сарын 25-27-нд "Хос мастер" шатрын академийн байранд амжилттай болж шилдгүүд шалгарлаа.
Тэмцээнд 60 шатарчин оролцож швейцарь системээр 9 өрөг тоглож ухаанаа уралдуулан өрсөлдөж дүнгээ гарахад:
1. Д. Батсүрэн GM 8. 0 оноо
2. С. Ганэрдэнэ IM 7.5оноо
3. Г. Амартүвшин FM 7.0 оноо
4. Г. Мөнхгал GM 6. 5 оноо
5. Х. Итгэлт NM 6.5 оноо
Тэмцээний эхний таван байр эзэлсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Тэмцээний эхний гурван байр эзэлсэн GM Д.Батсүрэн, IM С.Ган-Эрдэнэ, FM Г. Амартүвшин нарт БНХАУ-ын Ханжоу хотноо 2022 оны есдүгээр сарын 10-25 өдрүүдэд зохион байгуулагдах Азийн спортын XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох батламж гардуулж амжилт хүслээ.
Азийн XIX спортын наадмын шарын тэмцээний эрэгтэй шатарчид тодорлоо |
|