Францын насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Олимп, дэлхийн медальт Christope Gagliano ахалсан Францын эрэгтэйчүүдийн баг хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр Монголд ирлээ. Тэдний хувьд шигшээ багийнхантай 14 хоног бэлтгэл хийх хүсэлт ирүүлсэн байна.
Токио 2020 олимпын наадмын хүрэл медальт, Европын аваргын мөнгөн медальт Мхэйзе Лука, Европын залуучуудын цомын аварга, Португалийн гранпри хүрэл медальт Габа Жоан Бенжамин, Европын залуучуудын аварга, Парис, Екатеринбург их дуулгуудын хүрэл медальт Аксус Бенжамин, Тель Авивын их дуулгад Г.Хэрлэн мастерт хожигдож V байр эзэлсэн Боуба Дайки тэргүүтэй 13 тамирчин нэг хөдөлгөөн засалч эмчийн хамт ирсэн аж.
Ташрамд дурдахад, Олон улсын жүдо бөхийн холбооны Спорт хариуцсан захирлууд болох хатагтай Allan Lisa-Anne, ноён Chimoiu Claudiu Marian Монгол Улсад айлчилж “Улаанбаатар их дуулга 2022” тэмцээний бэлтгэл ажилтай танилцаж зааварчилгаа өгч байна.
Францын тамирчид Монголд ирлээ |
|