• Өнөөдөр 2025-03-10

Паралимпын наадамд оролцох баг тамирчид эх орноосоо мордлоо

2022-02-27,   399

"Бээжин 2022" өвлийн паралимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчид өнөөдөр өглөө БНХАУ-ын нийслэл хотыг зорилоо. Уг наадам гуравдугаар сарын 4-нд эхлэх билээ.  Монголын пара цанын баг тамирчид анх удаа гүйлтийн цана болон уулын цана гэсэн хоёр төрөлд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаа "Сочи-2014", "Пенчан-2018" паралимп наадамд оролцож байсан туршлагатай тамирчин Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх юм. Түүний хувьд "Бээжин 2022" өвлийн паралимпын наадмын нээлтийн ёслолд Монголын багийн тугчаар ажиллах аж..
 
2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн пара уулын цанын спортын төрлөөр хичээллэх болсон Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпын цасан замд уралдана. Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог болон Д.Очирсүх нар ажиллах бол баг тамирчдаа Монголын үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо ахалж явна.

Паралимпын наадамд оролцох баг тамирчид эх орноосоо мордлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188