"Бээжин 2022" Өвлийн паралимпын наадам эхлэхэд найман өдөр үлдээд буй юм. Монгол Улсаас гүйлтийн цанаар хоёр, уулын цанын төрлөөр нэг тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөхөөр эрхээ авсан. Ирэх ням гарагт буюу хоёрдугаар сарын 27-нд Монгол үндэсний паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо тэргүүтэй Монголын баг тамирчид есөн хүний бүрэлдэхүүнтэй өмнөд хөршийг зорих юм. "Бээжин 2022" өвлийн паралимпын наадам гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд “Бээжин 2022” өдлийн олимпын XXIV наадам зохион байгуулсан БНХАУ-ын нийслэл хот болон Жанчхүүд тус тус явагдаж шилдгүүдээ тодруулна. Ташрамд сонирхуулахад, Энэ оны хоёрдугаар сарын 21-нд Хятадын спортын төлөөлөгчдийн баг Бээжин хотноо байгуулагдаж, зургаа дахь удаагаа өвлийн паралимпын наадамд оролцох гэж байна. Төлөөлөгчдийн баг 217 хүнээр бүрдэж, тэднээс 85 тамирчин нь анх удаагаа өвлийн паралимп оролцох гэж байгаа аж.
| Паралимпын наадамд оролцох баг тамирчид ням гарагт Бээжинг зорино |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |