Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Азербайжаны боксчны эсрэг хийлээ. Э.Цэндбаатар тулааны хоёрдугаар үед Азербайжаны боксчин Рауф Агаевыг хүнд цохилтоор буулган авав. Бид МУГТ Э.Цэндбаатарын ээж Г.Болормаатай холбогдож, баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа. Тэрбээр хүүгээ амжилттай, өөртөө итгэлтэй, зорилгодоо хүрэхийг харахыг чин сэтгэлээсээ хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
-Хүү тань ялалт байгууллаа. Баяр хүргэе?
-Миний муу хүү биеэ даагаад, элдэв муу зуршлаас хол, ангид өөрийнхөө, бусдын хүчээр зүтгэсээр байгаад дахин ялалт байгууллаа. Сэтгэл санаа сайхан байлгүй яах вэ. Эх, эцэг гэдэг хүмүүс чинь үр хүүхэд нь сайхан явахад жаргаж, муу явахад өмнөөс нь шаналж, хамтдаа ачааг нь үүрч явдаг шүү дээ. Нөхөр бид хоёрт үүнээс илүү том баяр, жаргал гэж алга даа.
-Өмнөх тулаануудаас юугаараа онцлог байсан бэ. Хүүгээрээ бахархаж суув уу?
-Би хүүгээ өөртөө итгэлтэй байхыг нь, ямар ч стресс, дарамтгүй байхыг нь харах дуртай. Өмнөх тулаанаас илүү миний хүү өөртөө итгэлтэй харагдаж байснаараа онцлог байлаа. Тоглолтын талбайд гарч ирэхэд нь л хүүгээ ялах юм байна гэдгийг мэдсэн. Бодох, санах, шаналах юмгүй өөртөө итгэлтэй талбайд гарч ирнэ лээ.
-Хүүгийнхээ тулааныг нь үзэж чаддаг уу?

-Өмнө нь бол үзэж чаддаггүй байлаа. Зүрх хаагдчих гээд байгаа юм шиг санагддаг байсан.Хүүгээ доошоо хараад, нүд нь тогтож чадахгүй, тайван биш байхыг нь харах шиг хэцүү зүйл байхгүй. Тэгээд тоглолтыг нь тогтож үзэж чаддаггүй байсан юм. Харин мэргэжлийн бокст тулалдсанаасаа хойш миний хүү тайван, өөртөө итгэлтэй болсон. Тийм учраас тоглолт бүрийг нь шимтэн үзэж, цохилт, довтлолт бүрд нь хамтдаа байдаг болсон доо. Өмнө нь хүүгийн тоглолтыг үзэж байхдаа гэрийнхэн маань хоорондоо юм дуугардаггүй байсан бол одоо ярилцаж, “Дахиад булт, дахиад урагшлаад гараа явуулаарай. Хөл дээрээ ажил” зэргээр ярилцаж, инээлддэг болсон шүү дээ. Хүүгээ дагаад бидний сэтгэл санаа ч сэргээд сайхан байна. Миний муу хүү зорилгодоо хүрэх гээд зүтгээд л байна даа. Ямар ч гэсэн зорилгодоо хүрнэ гэдэгт нь итгэж сууна.
-Хүү нь хэзээ ирэх вэ?
-Энэ сарын 25-нд ирэх юм гэсэн. Одоо ирээд бэлтгэлдээ ороод, дөрөвдүгээр сард дахин тулаан хийнэ. Тулааныг нь тэсэн ядан хүлээж сууна даа. Хамгийн гол нь бэртэл, гэмтэлгүй байх нь чухал. Сая Монголоос явахад нь нарийн шинжилгээ авсан гэсэн.
-Та хэд байрандаа орсон уу?
-Одоогоор ороогүй байгаа. Миний хүү ирээд орох байх. Байрандаа орохоороо хоёр охиндоо, эхнэртээ санаа зовох зүйлгүй болоод бүүр ч амрах байх даа. Миний хүүг дэмжсэн, хамтарч ажилладаг Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлмээр байна.
-Тэмцээнд явах зардал, мөнгөө хаанаас зохицуулж байгаа вэ?
-Хувиасаа л гаргаж байгаа. Зарим үедээ өөрт байгаагаа, найз нөхдийнхөө дэмжлэгээр болж л байна даа.
| Э.Цэндбаатарын ээж Г.БОЛОРМАА: Хүүгээ өөртөө итгэлтэй тулалдаж байхыг харах л хамгийн сайхан |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |