• Өнөөдөр 2025-03-10

Монгол Улсын паралимпын баг тамирчид урд хөршийг зориход бэлэн болжээ

2022-02-23,   362

   "Бээжин - 2022" өвлийн паралимпын наадам эхлэхэд 10 хоног үлдлээ. Монгол Улсын баг тамирчид урд хөршийг зориход бэлэн боллоо. Энэ жилийн паралимпын наадамд Монголын пара цанын баг тамирчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Тодруулбал, "Сочи - 2014", "Пенчан - 2018" паралимпын наадамд оролцож байсан Б.Ганболд гурав дахь наадамдаа өрсөлдөх бөгөөд Монголын багийн тугчаар сонгогджээ.
 
   Мөн 2015 оноос пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Ц.Дашдорж болон 2012 оноос эхлэн уулын пара цанын спортын төрлөөр хичээллэж байгаа Б.Цэрэнпунцаг нар анх удаа паралимпод өрсөлдөнө.
 
  Ташрамд дуулгахад, Монгол Улсын багийн дасгалжуулагчаар Ж.Дашдондог ажиллаж байна. 

Монгол Улсын паралимпын баг тамирчид урд хөршийг зориход бэлэн болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188