“Бээжин-2022” өвлийн олимпын наадамд ОХУ-ын Олимпын хорооны уран гулгагч Анна Щербакова, Александра Трусова, Камила Валиева зэрэг өсвөрийн шилдгүүд эх орныхоо нэрийг дэлхий дахинд дуурсгаж байна. Уншигч та бүхэнд “Бээжин-2022” өвлийн олимпын наадамтай холбогдуулан Оросын мөсөн талбайгаас төрсөн үе үеийн шилдэг уран гулгагчдыг танилцуулъя.
Оросын нэрт уран гулгагч олимп, дэлхийн аварга Евгений Плющенко 1982 оны арваннэгдүгээр сарын 3-нд хуучин ЗХУ-ын Хабаровск мужид төржээ. Тэрээр дөрвөн настайгаасаа мөсөн каток дээр гулгаж 11 настайдаа анхны багш Алексей Мишинтэй учирч алдарт тамирчин болох замнал нь эхэлсэн байна. Тухайн үед Мишин чадварлаг дасгалжуулагч байсан учир олимп, дэлхийн аварга Алексей Ягудин түүний удирдлагад бэлтгэлээ хийж байжээ. Хожмоо уран гулгалтын дэлхийн шилдэг тамирчид болсон Ягудин, Плющенко хоёр энэ үеэс хоорондоо өрсөлдөж эхэлсэн гэдэг. Ингээд 2002 оны Солт-Лейкийн олимпын наадамд эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын хоёр уран гулгагч алт, мөнгөн медаль хүртэхэд А.Ягудин түүний өмнө гарч чаджээ. Олимпын аварга цолоо нутаг нэгт анддаа алдсан Плющенко бэлтгэл сургуулиа эрчимтэй хийж өөрийгөө ялан дийлж, гагцхүү олимпоос алтан медаль авах зорилготой байлаа.

2002-2006 оны хороонд Плющенко дэлхий болон тивийн хошой аварга болж “Турин-2006”-д оролцох эрхийг авчээ. Ингээд Турины мөсөн талбайд эрэгтэйчүүдийн өрсөлдөөн эхэлж Швейцарын Стефан Лэмбелл, Канадын Жеферри Батли зэрэг шилдгүүдийг ардаа орхиж хүсэн хүлээж байсан олимпын алтан медалиа энгэртээ зүүсэн түүхтэй. Дөрвөн жилийн дараа болсон Ванкуверын наадамд Плющенко аваргаа хамгаалах зорилгтой оролцсон ч АНУ-ын Иван Лиасчек түүний өмнө гишгэсэн байна. ОХУ-ын алдарт гулгагч маань мөнгөн медаль хүртсэн бол Японы Дайшику Такахаши хүрэл медаль хүртжээ.
Ийнхүү Плющенко уран гулгалтын спортоор хичээллэж эхэлснээс хойш дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй гулгагч болж чаджээ. Тэрбээр 1996 онд анх ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд VI байр эзэлснээс хойш олимпын их наадмаас 2006 онд ганцаарчилсан гургалтаар алт, 2014 онд багийн алт, 2002, 2010 онд мөнгө, дэлхийн аваргаас 2001, 2003, 2004 онуудад алт, 1999 онд мөнгө, 1998 онд хүрэл, Европын аваргаас 2000, 2001, 2003, 2005, 2006, 2010, 2012 онуудад алт, 1998, 1999, 2004 онуудад мөнгө, ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, нэгмөнгөн медаль хүртэж байжээ. Мөн Плющенко олон улсын чанартай тэмцээн уралдаануудаас 30 алт, зургаан мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж ОХУ-ын нэрийг дэлхий дахинд цуурайтуулж чадсан тамирчин юм.

Өвлийн олимпын нэрт тамирчин Юлия Липницкая 1998 онд төрсөн ОХУ-ын шилдэг залуу уран гулгагчдын нэг. Тэрбээр 2014 оны Сочигийн олимпын багийн төрөлд тэргүүлж, өвлийн олимпын наадмын хамгийн залуу аварга болж байв. Уран гулгалтын төрлөөр тасралтгүй 19 жил хичээллэж буй Юлия Липницкая улсынхаа хамгийн нэр хүндтэй шагнал болох Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялааснаар тус улсын хамгийн залуухан гавьяат тамирчин болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гавьяат тамирчин цолоор Юлия Липницкаяг шагнасан тухайгаа хэвлэлийхэнд ярихдаа “Хэрэгтэй үед нь хэнийг урамшуулахаа би мэднэ. Юлия бол гайхамшиг. Түүнийг амжилт гаргаасай гэж энэ шагналыг гардуулсан юм” хэмээн тодотгож байсан билээ.

Оросын нэрт уран гулгагч Екатерина Гордеева ганцаарчилсан төрөл төдийгүй өөрийн нөхөр Сергей Гринков хамт дэлхий дахинд алдаршсан хос уран гулгагч. Екатерина Гордеева, Сергей Гринков нар өвлийн олимпын наадмын хосын төрөлд 1988, 1994 онд аваргалж, 1986, 1987, 1989, 1990 онуудад дэлхийн аваргаар шалгарч байв.

Екатерина Гордеева, Сергей Гринков нар шилдэг уран гулгагчид хэмээн үнэлэгдэхээс гадна хамгийн сайхан хосуудын нэгт зүй ёсоор багтдаг. Тэдний мөсөн талбайд хамтдаа гулгаж байхыг харсан дэлхийн алдартнууд хүртэл “Үзэсгэлэнтэй бяцхан баримал шиг” хэмээн ярьж байсан тухай ч алдартнууд дурсан ярьдаг аж.
.jpg)
Харин нэрт уран гулгагч Сергей Гринков зуурдаар нас барсны дараа Екатерина их спортоо орхисон юм. Хожим Екатерина Гордеева мөн уран гулгалтын нэрт тамирчин Ильяа Куликтай гэр бүл болж, өдгөө АНУ-д хоёр хүүхдийн хамт аж төрж байна.

Уран гулгалтын спортын бүх төрлийн тэмцээнд тэргүүн байр хүртсэн цор ганц уран гулгагч байдаг нь Оросын алдарт Алексей Ягудин. Тэрбээр 2002 оны Солт-Лэйкийн өвлийн олимпын аварга, 1998, 1999, 2000, 2002 онуудад ДАШТ-д тэргүүлж, 1998, 1999, 2002 оны Европын наадамд аваргалж, 1998-1998, 2001-2002 оны Гранпри финалд хоёр удаа аваргалж, 1996 оны залуучуудын дэлхийн аварга, мэргэжлийн уран гулгагчдын дэлхийн тэмцээнд 1998, 2002 онд түрүүлж байв.
(4).jpg)
Алдарт Алексей Ягудин уран гулгалтын спортын замналаа гайхамшигт амжилтаар эхлүүлсэн шигээ нэр төртэй дуусгаж, зодог тайлснаасаа хойш ОХУ-ын нэгэн спортын телевизэд уран гулгалтын тайлбарлагчаар ажиллаж, жирийн амьдралаар амьдарч буй алдартан юм.

| Оросын бүх цагийн үеийн ШИЛДЭГ УРАН ГУЛГАГЧИД |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |