• Өнөөдөр 2025-03-10

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ

2022-02-18,   424

     Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ, цагдаагийн хүч спорт хорооны тамирчин Г.Баярхүү нар мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа энэ сарын 22-нд хийхээр ОХУ-ын нийслэл Москва хотыг зориод байгаа билээ. Э.Цэндбаатарын хувьд чансаа ахиулах гурван дахь тулаан нь болох гэж байна. Тэрбээр өмнө нь  хоёр ч удаа мэргэжлийн дэвжээнд хүчээ сорьж, 2018 онд БНХАУ-д мэргэжлийн анхны тулаанаа хийж Филиппин улсын тамирчинг илүүрхэн ялснаар WBC холбооны азийн залуучуудын аваргийн бүсийг авч байсан юм.
 
Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хоёр дахь тулаанаа амжилттай хийж, мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн эзэн болоод байгаа билээ. Г.Баярхүүгийн хувьд мэргэжлийн боксын хоёр дахь тулаан бөгөөд анхны тулаандаа Хятадын тамирчинг техникийн нокаутаар ялж байсан юм. 

МУГТ Э.Цэндбаатар энэ сарын 22-нд ээлжит тулаанаа хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188