МҮОХ-ны удирдлагууд Бээжин хотод БНХАУ-ын ҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Спортын дэд сайд ноён Ли Ингчуантай албан уулзалт хийв. Уулзалтын эхэнд цар тахлын хүнд үед “Бээжин-2022” олимпын наадмыг амжилттай зохион байгуулж байгаа явдалд талархал илэрхийлээд өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж буй анхны хот болсонд баяр хүргэв.
Хоёр улсын хамтын ажиллагаа тэр дундаа хоёр ҮОХ нь спортын салбарт нягт хамтран ажиллаж, олимпын наадамд баг тамирчдаа зохион байгуулж оролцуулан, нөхөрсгөөр дэмжиж байгаад БНХАУ-ын тал хариу талархал илэрхийлжээ.
Уулзалтын явцад “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахад хамтран ажиллах болон ирэх есдүгээр сард Ханжоу хотноо болох Азийн наадамд баг тамирчдаа амжилттай зохион байгуулж оролцохыг хүсэв.
Хэдхэн хоногийн өмнө гүйлтийн тэшүүрийн эрэгтэйчүүдийн 500 м-ийн төрөлд тамирчин Гао Тинюү олимпын рекорд тогтоож, тус төрлөөр анхны алтан медалиа авсан юм.
БНХАУ-ын тамирчид нутагтаа зохиогдож буй олимпоос зургаан алт, нийт 12 медаль авч, өвлийн олимпын түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлээд байна. Тэд 2010 оны Ванкуверийн олимпоос таван алт, 11 медаль хүртсэн нь өмнөх дээд амжилт байв.
| БНХАУ-ын Үндэсний олимпын хорооны удирдлагуудтай албан уулзалт хийв |
|
УИХ-ын дарга С.Бямбацогтод Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Сенатын танхимын Тэргүүн дэд дарга Андриес Грифрой бараалхлаа
2026-08-30 17:16:04
УИХ-ын даргын Люксембург болон Бельги Улсад хийсэн айлчлал өндөрлөв
2026-08-30 15:31:51
Хүүхдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх үзлэгийг нэгдсэн аргачлалаар хэрэгжүүлнэ
2026-08-30 14:27:07
Нярайн цогц скринингийн тогтолцоог өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөх уулзалт болжээ
2026-08-30 14:13:25
Эмнэлгийн зогсоолын эхний хоёр цагийг үнэ төлбөргүй болгожээ
2026-08-30 13:16:28
Багахангхай, Хөшигийн хөндий, Эмээлтийн чиглэлд анхны галт тэрэг аяллаа
2026-08-30 10:45:31
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн орнуудын Монгол иргэдтэй уулзав
2026-08-30 08:40:16
Япон Улсын жүдочин Косүке Машияама Монголын нэрийн өмнөөс барилдахаар болжээ
2026-08-30 07:52:53
Ерөнхий консул Ж.Соёлмаа, Д.Алтангэрэл болон Дилав хутагт Б.Данзанламэд нарыг хүлээн авч уулзав
2026-08-30 07:10:00
Байгаль орчны салбарын хамт олноо “СОР-17” хурлын талбайд хүлээн авав
2026-08-30 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |